Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын байр суурийг танилцуулжээ

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч энэ сарын 19-нд Нью-Йорк хотод болсон 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэх засгийн газар хоорондын хэлэлцээний эхний хуралдаанд оролцож, хэлэлцэж буй асуудлаар Монгол Улсын байр суурийг танилцуулан үг хэлэв.

Байнгын төлөөлөгч О.Оч хэлсэн үгэндээ 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг хэлэлцэх засгийн газар хоорондын хэлэлцээ нь Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх явцад гарсан ололт амжилт хийгээд сургамжид тулгуурлах ёстойг онцлоод Мянганы хөгжлийн зорилтууд нь олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээг тодорхойлоход ач холбогдолтой болсныг тэмдэглэв.

Тэрбээр цааш нь далайд гарцгүй орнуудын онцгой хэрэгцээ шаардлагыг 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрт тодорхой тусгах нь зүйтэй гэж үзэж буйгаа мэдэгдэв.

Нийгмийн хөгжил дэх нөхөрлөлийн тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг Монгол Улс санаачилж байсныг дурдаж, дэлхий дахинаа 1 тэрбум гаруй гишүүнтэй нөхөрлөл нь 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрт чухал түнш болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан