Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Өрийн босгыг ДНБ-ний 58.3 хувиар батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой Төсвийн байнгыг хорооны саналыг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг танилцуулав. Төсвийн байнгын хороо уг хуулийн төслийг 100 хувийн санлаар дэмжсэн байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүү Ж.Батзандан, Өмнөх Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчиж өрийн босгыг давуулсан. Одоо батлуулах гэж байгаа хуулийг дахин зөрчиж болохгүй. Хууль зөрчсөн тохиолдолд Засгийн газар огцрох ёстой?

-Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор, “Одоогоор хариуцлагын тухай яриагүй байна. Төсвийн тодотгол оруулж ирсэн Засгийн газартай Төсвийн байнгын хороо нягт хамтран ажиллах болно”

-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ыг бүрдүүлж байгаа нам, эвслүүд Засгийн газарт итгэхгүй байгаа. Одоо энэ хуулийн төслийг батлах гэж байна. Хэдэн сарын дараа энэ хуульд заасан 58.3 хувиас давуулахгүй бол болохгүй байна гэсэн санал УИХ-д оруулж ирэх юм биш биз. Дахиж ийм санал оруулж ирэхгүй гэх баталгаа гаргаж өг?

-Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор, “Шийдлийн Засгийн газар анх байгуулагдахдаа өнөөгийн хүндрэлтэй байдлыг давж гарахын тулд бусад нам, эсвлүүдтэй хамтарсан. Өрийн хэмжээ энэ оны төгсгөлд 58.3 хувьд хүрнэ гэж тооцсон. Энэ хуулийн хэрэгжилтийг хангахын тулд ажиллах болно.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 41 гишүүний 37 нь буюу 90.2 хувь нь дэмжлээ.

Үүний дараагаар 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооноос Төсвийн хүрээний мэдэгдлийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан  асуулт асуух, санал хэлэх гишүүн байгаагүй бөгөөд хуралдаанд гишүүдийн олонхи дэмжсэнээр 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийн анхны хэлэлцүүлгээр баталснаар хуралдаан өндөрлөв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан