Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
“ҮГ”-ээ гүйцээж амжаагүй нөхөр минь...

1990-ээд оны эхний хагас. Орон нутгийн сонинууд алдагдалтай хэмээн хэвлэх үйлдвэрээсээ “хөөгдөн” өрх тусгаарлаж эхлээд байсан тэр үед хөдөөгийн хоёр сонины редакцын уулзалтын үеэр Хээшигийн хүү Ариунбаатартай Хэрлэнгийн хөвөөнөө анх танилцаж байж билээ. Ажил мэргэжил нэгтэйгээс гадна ардчиллын төлөө гэсэн нэг сэтгэл биднийг далдуур холбож байсан нь тэр. Ажил амьдралын эрхээр хоёулаа нийслэлийн хүн болж ирсэн хойноо ч “Монголын залуучууд”, төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинуудад ажиллаж байхад нь хөдөөгийн хоёр хааяа тааралдан орон нутгийн сонинд ажиллаж байснаа, урьд өмнийн уулзалтуудаа дурсан хөөрөлддөгсөн. Төвийн сонин хэвлэлүүдэд Х.Ариунбаатар гэсэн автор харагдах бүрийд нэг л дотно сэтгэл төрж анхааран унших. Түүний материалыг унших ч амар, бичлэг нь энгийн ,товчхон, цэгцтэй. Бүтэн, хагас нүүрээр нэлийлгэсэн байх нь тун цөөн.
Сонин содон хүнийг олоод ярилцлага хийнэ. Өнөөгийн зарим нэгэн шиг ямар оймс өмсдөг, өглөө босоод юу хийдэг, ямар хоолонд дуртай гээд түмэн зүйл нуршин асууж цаад хүнээ, бас уншигчаа чилээхгүй тэр хүнийхээ нэг л онцлог зүйлийг олоод харчихсан, товчхон тодорхой, ёстой нэг товхийсэн ярилцлага гаргачихсан байдагсан.
Анх танилцаж байхад түүнийг хэн хүн Ариунбаатар гэхээсээ Хээшиг л гэцгээнэ. Хээшиг гэхээр яагаад ч юм үгийн үндсээсээ болоод ч тэр үү, хээгүй гэж байгаа юм шиг санагддагсан. Тэр нээрээ л хээгүй гүдэсхэн сайхан нөхөр байлаа.
Орон нутгийн сонин, төвийн хэвлэл, сайт, сэтгүүл дамжиж нэгэн цагт МУИС-ийн сэтгүүлчийн ангид үзсэнээ баталгаажуулан баяжуулсан их сэтгүүлч нөхөрт минь их сургууль төгсөхдөө соёлын тэргүүний ажилтан цол зүүж, сонинд гарсан мэдээ, ярилцлагаа нийлүүлээд ном гаргадаг нэгнийг бодвол огт өөр хүн байж.
Төсөрхөн нөхрийг эмнэлгийн орон дээр чилээрхүү хэвтэж байхад л анхны нь ном хэвлэлийн үйлдвэрт “Үг “ нэртэйгээр эмхэтгэгдэн гарч байсан билээ.
Үзэг цаас нийлүүлэн үг хэлхэж түмний төлөө, олны өмнөөс дуугарсан сэтгүүлч хүний “Үг”-ээ ийн ном болгон баринтаглаж бидэнд, залуу сэтгүүлчдэд гарын авлага болгон орхиод тэнгэрийн орныг зорьж дээ, нөхөр минь.
Бичиж нийтлүүлсэн чинь судар болон баринтаглаж үлдсэн ч гэсэн бичиж нийтлэх байсан материалууд тань сонин хэвлэлийн хуудаснаа үгүйлэгдэн үнэн “Үг”-ийг тань уншиж сонсох хувь уншигч олноо дутах нь дээ.
Үнэн үгийн хэлхээсээ баринтагласан сэтгүүлч нөхрийнхөө зургийн өмнө үгэн зул өргөж тэнгэрийн есөн хаалгыг хүндэтгэлтэйеэ даван бурхны ариун орноо амар амгалан морилохын түмэн ерөөл, мянган маань өргөмүү.
Х.Өлзийбаяр

0 Сэтгэгдэл