Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Их Майдар төслийн мэдээллийн төв нүүлээ

Үндэсний бүтээн байгуулалт Их Майдар төслийн мэдээллийн төв МУ-ын ЕТГ-аас зөвшөөрөл олгож, дэмжсэний дагуу Чингисийн талбайд үйл ажиллагаа явуулж ирсэн. Харин шийдлийн засгийн газрын зүгээс төслийн мэдээллийн төвийн үйл ажиллагааг Чингисийн талбайд явуулахыг гэнэт зогсоохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр Их Майдар төслийн мэдээллийн төв МБШТөв Гандантэгчэнлин хийд болон Баян Монгол хорооллын үйлчилгээний Е-27-д үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэн явуулахаар болж байна.

Их Майдар төслийн зорилго нь Монгол түмнийхээ оюуны дархлааг бэхжүүлэх, түүх соёлын үнэт өвийг түгээн дэлгэрүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх, залуу үеийн ёс зүйг төлөвшүүлэх, уламжлал ёс заншлаа сэргээх, аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргах, уран барилгын гайхамшигт бүтээлийг бүтээн босгох явдал билээ.

Аялал жуулчлалын салбарыг бодлогоор дэмжих ёстой засгийн газар ард түмний оролцоо, хандиваар бүтээн босгож буй аялал жуулчлалын төслийг дэмжихийн оронд  нүд үзүүрлэж байгаа нь өөрсдөө ч болов нуруундаа үүрээд аялал жуулчлалыг хөгжүүлэхийг зорьж байгаа ард түмнийхээ хичээл зүтгэлийг үл тоож байгаа хэрэг болж байна.  


0 Сэтгэгдэл
энэ их майдар гэдэг төсөл чинь Женко Баттулгын хувийн төсөл үү, Засгийн газрынх байна уу.хувийн төсөл бол арай дэндэнэ ээ
Хамгийн их уншсан