Багшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэ
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-иудад “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж эхэллээ
“Президент спорт комплекс” цогцолборын шав тавих ёслол боллоо
Стратегийн ордуудад олон улсын аргачлалын дагуу хайгуул хийхийг зорьж байна
Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
Хоёр жилээр “хоцорсон” тайланд Эрдэнэт үйлдвэр тэргүүлжээ
2013 онд 1672 компани ашигт малтмалын, 14 компани цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан бол 13 компани газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ эзэмшсэн гэж Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Үндэсний зөвлөлөөс өчигдөр мэдээллээ. Ерөнхий сайдаар ахлуулсан тус зөвлөл 30 гишүүнээс бүрддэг бөгөөд 2013 онд нийт 1699 компанийн тайлан хүлээн авах байсан ч тэдний 1198 нь тайлангаа хүргүүлжээ.
Тайланд дурдсанаар дээрх компаниудын 250 нь улсад жилд 40-өөс дээш төгрөгийн татвар төлсөн бол 20 нь нийт төлбөрийн 93 хувийг дангаар бүрдүүлсэн байна. Харин улсад төлсөн нийт төлбөр нь 1.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа бөгөөд үүний 31 хувийг нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс, 18 хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас, 12 хувийг нь бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Засгийн газарт ногдох орлогоос үлдсэн 11 хувийг нэмүү өртгийн албан татвараас бүрдүүлжээ. Харин Засгийн газар 1.5 их наяд төгрөгийн 92 хувийг улсын төсөвт, таван хувийг орон нутгийн төсөвт хуваарилсан байна.
Мөн “Эрдэнэт” үйлдвэр 1.5 их наядын 32 хувийг төсөвт оруулж тэргүүлсэн бол Оюу толгой 13 хувийг, Петрочайна дачин тамсаг 12 хувийг бүрдүүлснээр удаалжээ.
2013 онд 1672 компани ашигт малтмалын, 14 компани цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан бол 13 компани газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ эзэмшсэн гэж Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Үндэсний зөвлөлөөс өчигдөр мэдээллээ. Ерөнхий сайдаар ахлуулсан тус зөвлөл 30 гишүүнээс бүрддэг бөгөөд 2013 онд нийт 1699 компанийн тайлан хүлээн авах байсан ч тэдний 1198 нь тайлангаа хүргүүлжээ.Тайланд дурдсанаар дээрх компаниудын 250 нь улсад жилд 40-өөс дээш төгрөгийн татвар төлсөн бол 20 нь нийт төлбөрийн 93 хувийг дангаар бүрдүүлсэн байна. Харин улсад төлсөн нийт төлбөр нь 1.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа бөгөөд үүний 31 хувийг нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс, 18 хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас, 12 хувийг нь бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Засгийн газарт ногдох орлогоос үлдсэн 11 хувийг нэмүү өртгийн албан татвараас бүрдүүлжээ. Харин Засгийн газар 1.5 их наяд төгрөгийн 92 хувийг улсын төсөвт, таван хувийг орон нутгийн төсөвт хуваарилсан байна.
Мөн “Эрдэнэт” үйлдвэр 1.5 их наядын 32 хувийг төсөвт оруулж тэргүүлсэн бол Оюу толгой 13 хувийг, Петрочайна дачин тамсаг 12 хувийг бүрдүүлснээр удаалжээ.
0 Сэтгэгдэл
























