Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Саусгоби сэндс”-ийн удирдлагуудыг шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

35 тэрбум төгрөгийн татвар "зувчуулсан" “Саусгоби сэндс” компанийн удирдлагуудыг шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Хэргийн талаар эргэн сануулахад, Жастин Капла нь “Саусгоби сэндс” ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн санхүүгийн ерөнхий менежер Хиларион В.Кажукомтай нийлж компанийн 2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Ингэхдээ татвар ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд нэмж, татвар ногдох орлогыг зориуд бууруулан 90 тэрбум төгрөгийн орлогод ногдох 17 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэж үзсэнээр энэ хэрэг эхэлсэн.

Тус шүүх хуралдд хохирогчоор Монгол Улсын Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Отгонбаяр, Б.Цолмонтуяа нар оролцож байна.

Тус компанийн үл хөдлөх хөрөнгө болон Хаан, Голомт, Худалдаа Хөгжлийн банкин дахь дансуудыг битүүмжлэн, “Саусгоби сэндс”-ийн удирдлагуудыг гадагш явахыг хориглоод байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан