Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Занданшуулсан шарилын талаар “худал” мэдээлэл тараахгүй байхыг хүслээ

Сонгинохайрхан дүүргийн IX хороонд оршин суух, 45 настай эрэгтэй Э нь тунгалаг наалдамхай хальсаар битүү ороож боосон 60х47х58см хэмжээтэй эртний хүний занданшуулсан цогцос нууж байсныг иргэний дуудлагын дагуу Цагдаагийн газрынхан шалгаж, шарилыг олсноор эд мөрийн баримтаар хураан авсан нь өнгөрсөн долоо хоногийн анхаарал татсан үйл явдал байлаа. Өнөөдрийн байдлаар Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан  дээрх шарилыг Шүүхийн шинжилгээний үндэсний төвд хүлээлгэн өгч, шалгалтыг үргэлжлүүлж байгаа юм.

Харин өнгөрсөн баасан гарагт ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс дээрх занданшуулсан шарилын талаар мэдээлэл өгч, “Шарилын талаар гараад байгаа мэдээллүүдийн аль нь ч батлагдаагүй учраас худал мэдээлэл тараахгүй байхыг хүсье” гэдгийг хэлсэн юм. Тэд шарил 200 гаруй жилийн настай болон хууль бусаар хил давуулан худалдаалах гэж байсан зэрэг мэдээллийг нягталж байгаа учраас албаны байгууллагуудын дүгнэлт гартал мэдээллийг дэвэргэхгүй байх ёстой гэж үзэж байна.

Харин Бурханч лам Г.Пүрэвбат “Уг шарил нь очир завилгаар суулган, зүүн мутрыг тэгш, баруун мутрыг цээжиндээ ном номлохын сутартайгаар зохих журмын дагуу сайтар занданшуулсан шарил” гэж эхний ээлжид дүгнэсэн юм. Тэгвэл эрт үед хутагт, дээдсийг занданшуулахдаа л дээрх байдлаар занданшуулдаг байжээ.
0 Сэтгэгдэл
Өнгөрсөн хавар бурхан болсон энэ хүнийг мэдэх юм .Юун Пүрэвбат, Археологийн шинжилгээ.Ингэж их төөрөлдөхдөө цагдаа ч, лам нар ч, судалгааны газрууд хүрсэн юм гэж үү? яагаад цагдаагийнхан нууц мэдээлэл авахгүй Пүрэвбат, Чойжамц гэж гүйгээд тэнэгтээд байгаа юм бэ?
ee dee ene setguulch uhaantai mahan tolgoitnuud mongolooroo ch zuv bichij chadahgui bas bichij baigaa sedviinhee utgiig hund oilguulj chadahgui. naaldamhai halisaar bituu orooson tiim henjeetei ertnii hunii sharil gej mangartah yum. zandalshuulsan shariliig scotchoor oroogoogui baigaa biz dee.ene met malaas dor yum bichsen setguulchdiin bichsen zuiliig hyanan shalgadag hun gej bna uu. esvel uursduu bas adilhan iim hemjeenii bolovsroltoi yum uu. ene bol gants l jishee uur olon eleg avah ugtei utgatai yum bichsen haragddag. bolimoor yum. esvel ergeed ih surguulidaa sur
ДАВУУ НЬ ЇЖРЭЭГЇЙ шинэ байна шїї дээ
Хамгийн их уншсан