“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа
Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ
АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна
“Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд шээсний шинжилгээний зөөврийн аппараттай боллоо
Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпораци, Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон холбоотой өнгөрсөн оны 11 дүгээр сард хамтран ажиллах санамж бичиг, Эрүүл мэндийн хөтөлбөрийн гурван талт гэрээнд гарын үсэг зурсан. Тус гэрээний дагуу БНСУ-ын Руйсанса корпораци Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 140 өрхийн эрүүл мэндийн төвд шээсний шинжилгээгээр анхан шатны үзлэг хийх аппарат, түүнийг дагалдах хурдавчилсан оношлуурыг 3 жилийн нөөцтэйгээр буцалтгүй тусламжийн хүрээнд хүлээлгэн өглөө.

Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат , Руйсанса корпорацийн ерөнхийлөгч Хо У Бүн, Монгол дахь Руйсанса корпорацийн ерөнхийлөгч Ким Жунг Бүн, Хотын хөгжлийг дэмжих “Шинэ тосгон холбоо”-ны тэргүүн Б.Жаргал болон Улаанбаатар хотын 7 дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга, 140 өрхийн эмнэлгийн эмч, менежерүүд оролцлоо.
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг өрхийн эрүүл мэндийн төвүүдийг тус тоног төхөөрөмжөөр хангаснаар дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн ачаалалыг багасгах, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг чанаржуулах, анхан шатны үзлэг оношлогоог түргэн шуурхай хийж, иргэд нэг цэгт төвлөрөн үйлчлүүлэхээс гадна өвчнийг эрт үед нь илрүүлэх, урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаа юм. Мөн шээсний шинжилгээний хариуг боловсруулах, хадгалах, дамжуулах үүрэг бүхий Hybrid Вэб сайтыг ашиглалтад оруулах бөгөөд уг сайтаар дамжуулан иргэд гар утсаар, интернетээр үзлэг оношлогооны хариугаа авах, хянах боломжтой болно. Энэхүү тоног төхөөрөмжийн нийт өртөг 493.300 ам долларын үнэтэй.

0 Сэтгэгдэл