Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
З.Энхболд: Хамгийн оновчтой, хэрэгцээгээ зөв эрэмбэлсэн, хэмнэлттэй хуваарлалт хийж төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй
УИХ-ын дарга аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын уулзалтад оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар болон Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хамтран зохион байгуулж буй Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын уулзалт өнөөдөр /2015.02.02/ Төрийн ордонд боллоо. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга оролцсон юм.

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд тус арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Уламжлал ёсоор өнөөдөр та бүхэнтэй уулзаж байна. Зарим гол асуудлаар товч мэдээлэл өгч, та бүхний саналыг сонсоё гэж бодож байна. Парламентад суудалтай бүх нам нэгдэж, Их эвслийн буюу Шийдлийн Засгийн газар байгуулагдаад удаагүй байна. Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараах анхны уулзалт гэдгээрээ энэ удаагийн уулзалт онцлогтой” гэв. Үргэлжлүүлэн, 2015 оны улсын төсөв, төсвийн тодотголын талаар танилцуулж, орон нутгийн удирдлагууд төсвийн тодотгол хийхдээ нарийн тооцоо судалгаанд үндэслэж, хамгийн оновчтой, хэрэгцээгээ зөв эрэмбэлсэн, хэмнэлттэй хуваарлалт хийж төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэйг сануулав.

Үүний дараа уулзалтад оролцож буй аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын санал, бодлыг сонслоо.

Жил бүр болдог уг арга хэмжээ нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсвийг хэрэгжүүлэх асуудлаар нэгдсэн ойлголт, чиглэл авах, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох, Засгийн газрын гишүүн-сайд нартай хамтран ажиллах гэрээ байгуулах зорилготой юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан