Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Алим шиг галбиртай эмэгтэй богино насална гэнэ
Эмэгтэй хүний биеийн хэлбэр галбир нь хэдий наслахад нь хамаатай болохыг эрдэмтэд тогтоосон байна. Үүний тулд эмэгтэйчүүдийн биеийн галбирыг дараах хэдэн хэлбэртэй гэж үзжээ.

Алим. Ийм галбиртай эмэгтэй өргөн бэлхүүстэй, том цээжтэй атлаа нарийхан гуятай байдаг.Хөл нь цэх, нарийн байдаг гэнэ.

Лийр. Ийм эмэгтэй бэлхүүснээсээ доош тарган, тааз томтой, өргөн гуятай, харин нарийн мөр, жижиг цээжтэй.

Шулуун. Ерөнхийдөө цэх шулуун хэлбэрийн биетэ, цээж, тааз адил бүсгүйчүүд.

Элсэн цаг.
Эмэгтэйчүүдийн нийтлэг төрх. Цээж, гуя, тааз өргөн, бэлхүүс  нь нарийн гуяны хэсгийн 75 хувьтай л тэнцдэг.

Эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд лийр хэлбэррийн галбиртай эмэгтэйчүүд алиман төрхтэй эмэгтэйгээс 10 жилээр урт насалдаг гэжээ. Гэдэс хэвлийн өөх нь дотоод эрхтнүүдийн өөх тосоор хэт их тэтгэснээс амьдрах насыг богиносгодог байна. Мэдээж гэдэсний өөх зүрх судасны өвчлөл, чихрийн шижин гээд бусад олон өвчний үүр уурхай болдог.

АНУ, Их британийн эрдэмтэд эмэгтэйчүүд 30 насандаа ийм алим галбиртай болох юм бол түүний нас лийр галбиртай эмэгтэйнхээс хамаагүй болгино болно гэж тогтоосон байна.
Судлаачид амьдрах нас уртсахад хэвлий орчмын өөхнөөс гадна хэвлийн булчингууд чухал үүрэгтэй гэж тогтоожээ.
Бэлхүүсний тойрог тухайн хүний өндрийн хэмжээний талаас хэтрэхгүй байх ёстой, ингэж байж хүн эрүүл байна гэж эрдэмтэд хэлж байна. Өөрөөр хэлбэл та 164 см өндөртэй бол бэлхүүсний тань тойрог 82 см-ээс хэтрэхгүй байх ёстой гэнэ.
Ер нь хэвлийн орчмын өөх нь зөвхөн эмэгтэй хүн ч биш эрэгтэй хүнд ч гэсэн нас богиносгох нэг үзүүлэлт гэдгийг марталгүй биеийн жин, галбиртаа анхаарах хэрэгтэй гэж эмч мэргэжлтнүүүд зөвлөжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан