“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа
Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ
АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна
“Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Гадаад хэргийн сайд Алтанбулаг-Хиагт боомтод ажиллаа
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид Алтанбулаг-Хиагт олон улсын боомтод нэгдүгээр сарын 31-ний өдөр ажиллав.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Монгол Улсаас ОХУ-ын Улаан Үд хотод суугаа Ерөнхий консул, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа болон ГХЯ-ны холбогдох газрын захирлууд оров.
Тус боомтыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 24 цагийн горимд шилжүүлснээр зорчигчдын тоо ердийн хуваариар ажиллаж байх үеэс 3.6 хувь, тээврийн хэрэгслийн тоо 5.9 хувиар тус тус өсчээ.
Томилолтын үеэр төлөөлөгчид Алтанбулаг боомтын холбогдох байгууллагын дарга нартай зөвлөгөөн хийсний дараа ОХУ-ын Хиагт боомтын үйл ажиллагаатай танилцаж оросын талтай уулзалт хийв. Энэ үеэр үйл ажиллагааны болон Алтанбулаг боомт дээр гарч буй бэрхшээлийн талаар танилцуулга хийж, нөхцөл байдлыг сайжруулах талаар санал солилцов. Тухайлбал, хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсоноос хойш тус боомтын ачаалал ихэссэнтэй холбогдуулан боомтод үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын албан хаагчдын орон тоог нэмэх хүсэлтийг гаргаж байв.
Түүнчлэн олон улсын нисэх онгоцны Чингис хаан буудал, Замын-Үүд боомтод Мэргэжлийн хяналтын 5 хяналт (ургамал хорио цээр, хүнс, малын эрүүл мэнд, тээвэр, эрүүл ахуй) ажилладаг жишгийн дагуу Алтанбулаг хилийн боомтод ажиллаж байгаа 4 хяналтын байгууллагыг 5 болгох шаардлагатай байгааг холбогдох байгууллага анхааралдаа авав.
Дээрх асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Монгол, Оросын хил залгаа орон нутгийн засаг захиргааны байгууллага хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хоёр улсын хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар ажиллахаар төлөвлөж байна.

0 Сэтгэгдэл