Ерөнхий сайд НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар, торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болохыг Сангийн сайдад өгчээ
Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Битүүнд хаах намрын чуулганаар юу амжуулах бол

УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаж 2014 оны намрын чуулганы завсарлах хугацааг сунгажээ. Ирэх мягмар гарагт чуулганыг завсарлуулах тухай яригдаж байсан ч албан ёсоор шийдвэр гараагүй байсан юм. Өчигдөр гаргасан захирамжаар намрын ээлжит чуулганыг Цагаан сарын битүүний өдөр буюу энэ сарын 18-нд завсарлуулахаар болоод байна. Тэгэхээр тэр болтол шаардлагатай гэсэн хуулийн төслүүдээ яаралтайгаар батлах нь. Үнэндээ энэ удаагийн намрын чуулганы хугацаанд хэлэлцэж баталсан хуулийн төсөл нь хуруу дарам цөөхөн гэхэд буруудахгүй. Намрын чуулган эхлээд өмнөх Засгийн газрын тэргүүн бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийг өргөн барьж, хэлэлцүүлсээр багагүй хугацаа авсан. Залгуулаад Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудал парламентын гол асуудал болсон. Түүний дараа мэдээж шинэ Ерөнхий сайдаа томилж, Засгийн газраа эмхлэн байгуулах их ажил ундарсаныг тоочих нь илүүц биз. Сайд, дэд сайд нарын томилгоо дуусмагц, 2015 оны төсөвт тодотгол хийх гэхчлэн намрын чуулганы хугацаанд хэлэлцэж, батлах ёстой асуудлуудад тийм ч их анхаарал хандуулаагүй.
Уг нь, 2014 оны намрын чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хяналтын тухай, Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичиг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэхээр баталсан.
Мөн өргөн барьсан бусад төслийг хэлэлцэх байсан ч огцруулах, томилох, төсөв, төсвийн тодотголд УИХ цаг хугацаа нэлээд зарцуулсан болохоор дахин хойш тавигдахаар болж байна. Монгол Улсын сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг 2015 оны хаврын чуулганд шилжүүлсэн. Энэ хуулийн төслүүдийг 2015 ондоо багтааж батлах ёстой. Гэтэл улс төрийн намуудын зөвшилцлийн үндсэн дээр батлагдах ёстой байтал ажлын хэсгийн түвшинд явц ямар байгаа талаар мэдээлэл тун хомс. Хоёр хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч нар нь сайд болоод ачаалал нь нэмэгдсэн. Сонгуулийн хуулийг Р.Бурмаа, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг С.Баярцогт ахалж байсан юм. Багагүй цаг хугацаа шаардсан, чухал хуулийн төслүүд учраас шууд батлагдчихна гэж найдах ч хэрэггүй. Аль нэг чуулганаар нэлээд цаг авч батлах нь тодорхой.
Битүүний өдөр хуралдах чуулганы хаалтын хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэх бол гэсэн таамагтай хамт эргэлзээ байгаа. Яагаад гэвэл олны анхаарал сарнисан үед УИХ ямар нэг баяр, наадмын өмнө хуралдаж шийдсэн асуудлууд ямар нэг байдлаар учир дутагдалтай, шүүмжлэл дагуулдаг жишиг бий. Одоогийн нөхцөл байдалд бол шүүмжлэл дагуулсан уул уурхайн асуудлуудыг энэ үеэр шийдэх магадлалтай. Тухайлбал, “урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журмын өөрчлөлт, Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төсөл гээд шүүмжлэл дагуулсан төслүүд хүлээгдэж байгаа. Үүний дээр Засгийн газраас эдийн засгийн хямралын эсрэг авах арга хэмжээний тухай төслүүд орж ирэх нь мэдээж. Цаг үе сайнгүй байгаа учраас олон нийтийн хардлага байгааг үгүйсгэх аргагүй.
Намрын чуулган завсарлахад бас нэг тээг гарч ирлээ. Олон ч чуулган дамжиж байгаа гэмт хэргийн өршөөлийн тухай хуулийн төслийг батлуулахыг УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг шаардав. 2015 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг өчигдөр чуулганы хуралдаанаар батлах байтал завсарлага авсан. 2014 оны хаврын чуулганы хаалтын үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нар Өршөөлийн хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байсан. Тухайн үед хэлэлцээд явах асуудал болохоор санаа зоволтгүй хэмээн тайлбарлаж тэднийг тайвшруулж байв. Гэтэл 2015 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаагүй учир “Шударга ёс” эвслийн бүлэг ам өчгийг нь авахаар шийдэв бололтой. Анх хамтарсан Засгийн газар байгуулахдаа “Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч МАХН, МҮАН гэрээндээ УИХ, Засгийн газрын түвшиндээ хамтран ажиллана гэж тохиролцон гарын үсэг зурсан. Гэтэл тэдний оруулж ирсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг удаа дараа хойшлуулж буйд бухимдах нь зүйн хэрэг.
Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Энэ оны нэгдүгээр сарын 20-нд хууль санаачлах эрх бүхий субъектүүд, намын бүлгүүдэд албан бичиг явуулсан. Гол нь өргөн мэдүүлсэн төслүүдийг жагсаалтад оруулах зарчим барьсан. Тухайлахад, АН-ын бүлгээс хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахаар 35 төсөл ирүүлснээс 19 нь өргөн мэдүүлсэн байна. Үүнээс зургаан төслийг жагсаалтад оруулсан. Харин МАН-ын бүлгийн 12 төслөөс ес нь өргөн мэдүүлэгдсэнээс тавыг нь жагсаалтад оруулсан бол “Шударга ёс” эвслийн бүлэг 29 төсөл санал болгосноос дөрөв нь өргөн мэдүүлэгдсэн. Үүнээс хоёр төслийг жагсаалтад оруулсан” гэв.
Өнөөдрийн байдлаар УИХ-д өргөн мэдүүлсэн нийт 119 хууль, тогтоолын төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шатанд 68, хэлэлцэж эхлээгүй 51 төсөл байгаа юм. Гэхдээ намрын чуулган завсарлаж, УИХ-ын дарга алхаа тогшиход яг хэдэн хууль, тогтоолын төсөл баталсан байх нь Цагаан сарын өмнө л тодорхой болно.

0 Сэтгэгдэл