Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
5 яамны Төрийн нарийн бичгийн дарга тодорлоо

Монгол Улсын Засгийн газраас ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны зөвлөл энэ сарын 2-нд Аж үйлдвэрийн яам, Зам тээврийн яам, Уул уурхайн яам, Хөдөлмөрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яамны  Төрийн нарийн бичгийн даргыг сонгох шалгаруулах шалгалт  зохион байгуулсан байна.  Сонгон шалгаруулалтад  нийт 36 иргэн бүртгүүлснээс  10 нь шалгалтад тэнцжээ.
 Төрийн албаны зөвлөл энэ сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцээд, хамгийн өндөр оноо авсан нэр бүхий таван хүний нэрийг холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн даргаар томилуулах саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.  Энд:

Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад Д.Нямхүүг,
Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргад Ж.Бат-Эрдэнийг,
Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргад Д.Артагийг,
Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад С.Магнайсүрэнг,
Хүнс хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргад Н.Ариунболдыг тус, тус томилуулахаар  санал хүргүүлэхээр болжээ.

Уг нь Монгол Улсын  Засгийн газар анх долоон яамны Төрийн нарийн бичгийн даргад сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн юм. Гэсэн ч  Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс  ирүүлсэн шийдвэрийн дагуу Байгаль, орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшүүлсэн хүмүүстэй  холбогдох маргаан шүүхэд ирсэн тул сонгон шалгаруулалтыг хойшлуулсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан