“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа
Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ
АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна
“Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
53 ажлын байранд 233 оролцогч өрсөлдөв
Төрийн албаны мэргэшлийн шалгалт өнгөрсөн долоо хоногт боллоо. Энэ нь он гарснаас хойш хамгийн анхны шалгалтад 53 ажлын байрны төлөө 233 оролцогч өрсөлдсөн байна.

Төрийн албаны мэргэшлийн шалгалтын хамгийн чухал хэсэг болох нэгдүгээр шатны шалгаруулалт буюу тестийн шалгалтад нийт оролцогчдын 24 хувь нь буюу 53 оролцогч тэнцсэн байна. Шалгалтын хамгийн их оноог цуглуулах боломжтой энэ шалтгалтын дүнгээс харахад ийнхүү хангалтгүй байгаа нь оролцогчид болоод залуучууд ном уншихгүй, хуулийн мэдлэггүй, шалгалтад бэлтгэл муутай оролцож байна хэмээн ажлын хэсгийнхэн хэлж байна.
Энэ удаагийн шалгалтын нэг онцлог нь оролцогчдод зориулан шалгалтыг нээлттэй ил тод хүргэх зарчмыг баримталж ажиллажээ. Тодруулбал, шалгалтын өрөөг камержуулж шалгалтын явцыг бусад иргэдэд хянах боломжийг бүрдүүлж өгсөн юм.
Нэгдүгээр шатанд тэнцсэн оролцогчдоос хоёр болон гуравдугаар шатанд монгол хэлний шалгалт, ярилцлага авсан бөгөөд дүнг нэгтгэж өнөөдөр гаргах юм байна.

0 Сэтгэгдэл