Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Үүнээс хойш Далан давхар, Цагаан даваанд, Гацууртад хүн оршуулахгүй

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байдаг оршуулгын газрын байршил, хэмжээг тогтоож, зарим оршуулгын газрыг хаах тухай тогтоолын төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанд оруулан  шийдвэрлүүллээ. Энэ тогтоолоор Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт цаашид талийгаачдыг оршуулах газрууд нөөц талбайгүй болж, хаасан оршуулгын газруудын хил хязгаар, талбайн хэмжээ, хамгаалалтын бүсийг нарийвчлан тогтоосон юм.
Цаашид нийслэлийн иргэд дараахь оршуулгын газруудад далд хэлбэрийн оршуулга  үйлдэхийг хориглож байна. 

1.    ЧД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэрт Далан давхар буюу Самбалхүндэвийн оршуулгын газар /73.9 га/
2.    БЗД 22-р хорооны нутаг дэвсгэрт Цагаан давааны оршуулгын газар /51.2 га/
3.    ХУД 16-р хорооны нутаг дэвсгэрт Буянт-Ухаагийн буюу Нисэхийн оршуулгын газар /3.7 га/
4.    БЗД 20-р хорооны нутаг дэвсгэрт Гачууртын Баяндөхөмд Мянган лантын оршуулгын газар /30.6 га/
5.    БЗД 5-р хорооны нутаг дэвсгэрт Оросын оршуулгын газар /9 га/
6.    СБД 17-р хорооны нутаг дэвсгэрт Японы оршуулгын газар /15.2 га/

Харин дараах газруудад өнөөдөртөө энгийн оршуулга үйлдэхийг зөвшөөрч байгаа юм. Энэ газарт талийгаачийг оршуулахдаа зохих журмын дагуу зөвшөөрөл авч гүйцэтгэнэ.

1.    СХД-ийн 26-р хорооны нутаг дэвсгэрт Нарангийн энгэрийн оршуулгын газар /297.3 га/ ,
2.    Нарангийн энгэрт Исламын шашинтны оршуулгын газар /2.3 га/,
3.    Баянзүрх дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт Алтан өлгийн оршуулгын газар 6.2 га,
4.    ХУД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт Өлзийт хорооллын оршуулгын газар /52.6/ ,
5.    СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэрт 361-ийн гармын баруун урд хэсэгт байрлах “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн-2” /50.2га/
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан