Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Өнөөдөр ихэнх нутгаар дулаарна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
С.Баярцогт биш Н.Алтанхуягтай хариуцлага тооцох уу
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг УИХ-ын таван гишүүн гаргасан. 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, тодотгол хийхдээ “Эрдэнэс Оюу толгой” ТӨК-нд хуулийн зөвлөгөө авахаар АНУ-ын “Painter Law Firm” гэх гэр бүлийн хоёрын компанитай 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилт төсөвт тусгуулсан. Үүнийг нь ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт гарын үсэг зурсан төдийгүй урьдчилгаа төлбөрт 455 сая төгрөг шилжүүлсэн гэж үзэн хууль зөрчсөн хэмээн огцруулах санал гаргаад байгаа. УИХ-ын гишүүн Г.Уянга, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Л.Цог нараас огцруулах санал өргөн барьсанд өчигдөр хариулт, тайлбарууд хэлж эхэллээ.

Тухайлбал, ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдэгдэл гаргасан юм. Мэдэгдэлд, УИХ-ын гишүүн аливаа асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ үнэн бодит байдлыг сайтар нягтлан үзэж, нухацтай хандах шаардлагатай.
Гэтэл огцруулах үндэслэлд дурдсан зүйл бодит байдалд огт нийцээгүй, гүтгэлэг, гүжирдлэгийн шинжтэй байгаа нь Засгийн газрын гишүүний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг санаатайгаар гутаах гэсэн зүй бус явуургүй арга. 2015 оны төсвийн тодотголыг УИХ-аар хэлэлцэж байхдаа Төсвийн байнгын хорооноос Ерөнхий сайдад хандаж, 2015 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр албан бичиг ирүүлж, төсөлд тусгасан төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд зарцуулах 524 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг бэлтгэн тус Байнгын хороонд хүргүүлэхийг мөн сарын 19-ний дотор ирүүлэхийг хүссэн байж. Албан бичгийн хариуг хугацаанд нь ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хүргүүлж, түүндээ хэзээ ямар шийдвэрт үндэслэснээ тайлбарласан байна. “Эрдэнэс оюу толгой” 17,5 тэрбум төгрөг нь Оюу толгой төслийн санхүүжилтийн үр ашигтай байдлыг хангах, төслийн бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай стратеги, санхүү, хууль болон олон нийттэй харилцах зөвлөх үйлчилгээнд шаардагдах хөрөнгө аж. Уг зөвлөх үйлчилгээний зардлыг Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 274 дүгээр тогтоолоор, зөвлөх авч ажиллуулах асуудлыг “Оюу толгой төслийн зөвлөх үйлчилгээний тухай” Ерөнхий сайдын 2013 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 28 дугаар захирамжаар тус тус шийдвэрлэжээ. Тэгэхээр Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байсан үед гарсан шийдвэр гэсэн үг юм. ЗГХЭГ-ын дарга хэн байхаас үл хамаарч хуулийн хариуцлага хүлээдэг. УИХ-ын гишүүд асуудалд хариуцлагагүй хандаж, бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутааж байгаад харамсч буйгаа илэрхийлье гэж мэдэгдлийн төгсгөлд дурджээ. Товчхондоо С.Баярцогт хариуцлага хүлээх асуудал биш гэж ойлгогдоно.
Тэгвэл УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй учир С.Баярцогтыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн гэлээ. АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Ажлын хэсгийн ахлагч Б.Болорын хүсэлтээр С.Баярцогт гарын үсэг зурсан болохоос гэрээг хийгээгүй. Нөгөө талаас 17 тэрбум төгрөг одоо шилжээгүй байгаа. Тиймээс энэ түүнийг огцруулах үндэслэл болохгүй” хэмээн тайлбарласан юм.
Огцруулах асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, энэ пүрэв гарагт чуулганаар хэлэлцэхээр хуваарьт багтааж. Энэ асуудлыг АН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. Засгийн газарт хамтарсан намуудын нэг МАН-аас ч дэмжихгүй байх магадлалтай. “Шударга ёс” эвслийн хувьд Г.Уянга, Л.Цог гэсэн хоёр гишүүний гаргасан санал учраас нэгдсэн байр суурь илэрхийлэхэд хэцүүхэн болно. Ингэхээр С.Баярцогтыг огцруулах асуудал гишүүдээс тийм ч их дэмжлэг авч чадахгүй нь бололтой. Харин түүний оронд гол шийдвэрийг гаргасан Засгийн газрын тэргүүн нь Н.Алтанхуяг байсан болохоор асуудал өөр тийшээ ч эргэж мэдэхээр байдал үүсэхийг үгүйсгэхгүй.
ИЙМ улсуудын їгэнд бємбарч тайвшраад МОнголчууд ЇХЭРнээсээ ялгаагїй болж дээ
ene bayrtsogt bur tsarchijee arai ingej bolohgui bha huuli hynaltiinhan yugaa hiij bnaa
Яасан их дур вэ

0 Сэтгэгдэл
ббб
ХєрєнгєлєГ эх орноо худалдаад БАЯЖДАГ гол ИДЕЛОГчОО яаж алдах вэ
2015.02.10
2015.02.10
2015.02.10
2015.02.10