Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Согтуу жолооч айлын гэр дайрсан хэрэг гарлаа

Б.Сонор

Өчигдөр 20:00 цагийн үед Шархаднаас Улиастайруу тавигдсан шинэ зам нэгэн осол гарчээ. Ногооны талбайн манаачийн ажилтай О гийн гэрийг согтуу жолооч “Приүс 10” маркийн 7307 УБҮ дугаартай машинаар дайрчээ. Энэ үеэр гэрийн эзэн О гадаа явж таарсан ч түүний эхнэр, 13 настай охин нь гэртээ байсан учраас ослын үеэр гэмтсэн байна.

Ээж охин хоёрт яаралтай түргэн тусламж үзүүлсэн ч охины элэг нь бяцарсан байжээ. Эмч нар “Охины бусад эрхтэн нь гэмтээгүй гэж баттай хэлж чадахгүй. Уушгиндаа гэмтэл авсан байж магадгүй” гэжээ. Өнөөдөр охиныг томографикийн шинжилгээгээр оруулж гэмтэл бэртлийг нь тодруулах аж. Харин охины ээж ослын үеэр гэрийнхээ үүдэнд байсан бөгөөд эд хогшилдоо дарагдаж дотуур гэмтэл авсан байж болзошгүй гэнэ. Ямартаа ч тэдэнд эмнэлэгийн тусламжийг шуурхай хүргэж чадсан гэнэ.

Өнөө өглөө 09:00 цагийн үед хэргийн газар дээр очиход гэрийн эзэн О болон түүний эмэгтэй дүү хоёр байлаа. “Нэгэнт эвдэрч тарсан ч хүнд хэрэггүй зүйл байх биш. Шөнөжин манаж хоносон. Энэ айлд хэдэн хувцаснаас өөр бүрэн бүтэн зүйл үлдээгүй” хэмээн О гийн дүү ярилаа.

Гэрийн эзэн О өнгөрсөн намар ногооны талбай манах цалинтай ажил олсон учраас тус газар нүүж ирсэн байна. О гийнх замаас 30 аад метрийн зайтай төмөр торон хашаагаар тусгаарлан гэрээ барьсан, гэрийнх нь хойгуур явдаг зам огцом тойруу биш учраас хэзээ ч ийм гай амьдралд нь орж ирнэ гэж, хүйтэн өвлөөр орох оронгүй үлдэнэ гэж, хөөрхөн охин эхнэр хоёроо хүнд өвчтөн болгочихно гэж төсөөлөөгүй биз ээ.

Тэрээр “Эхнэр маань хамаг бие нь хөх няц болсон. Битүү бэртэл гэмтэл авсан болов уу гэж бодож байна. Харин охин маань ослын үед гэрийнхээ баруун талын орон дээр хэвтэж байсан. Би гадаа явж байсан юм л даа. Хүчтэй чимээ гарахад нь эргээд хартал машин манай гэрлүү ороод зогсчихсон байсан. Гэрийн хойморь хэсгээс орсон машин пийшинд тулаад зогссон. Охин маань баруун орон дээрээ хэвтэж байсан ч гэрийн зүүн талд шидэгдэж, орны матрасанд дарагдсан байхыг нь гаргаж авсан. Өнөө өглөө ухаан орсон гэсэн. Урд шөнө хагалгаанд орсон юм” хэмээн ярилаа. Мөн тэрээр “Цул төмөр тор гагнаж хийсэн торон хаалгыг хүртэл мөргөөд хурд нь саараагүй байгаа юм. Замын далан дээрээс буусан мөр байхгүйг болохоор хурдтай явж байгаад ниссэн юм уу даа” гэв.

Жолоочийн биеийн байдал ч тааруу байгаа аж. Нийслэлийн онцгой байдлын газар, Яаралтай түргэн тусламжийн төв, Баянзүрх дүүргийн цагдаагийн газар шуурхай ажиллаж, хэргийн газарт үзлэг шалгалт хийжээ. Осол болох үеэр гэрт гал түлсэн байсан тул цаг алдсан бол гэр, машин гээд бүх зүйл шатах аюултай байсан гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан