Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Японы ”Сүмитомо” корпорацийн ерөнхийлөгч Ерөнхий сайдад бараалхлаа

Манай улсад сүүлийн 20 гаруй жил бизнесийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа Сүмитомо корпорацийн ерөнхийлөгч К.Накамура өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхлаа. Тус корпораци нь 1995 онд Мобиком компанийг байгуулсан, манай улс дахь гадаадын анхны хөрөнгө оруулагчдын нэг юм. Таван толгойн стратегийн ордыг ашиглах олон улсын консерциумд тус корпораци оролцож буй.

Монголын үүрэн холбооны хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээгээ улам дээшлүүлэх саналтай байна, иймд тусгай зөвшөөрлийн асуудлыг хурдан шийдэж өгөхөд дэмжлэг үзүүлэхийг ноён К.Накамура Ерөнхий сайдаас хүслээ. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэх боломжтой гэж Засгийн газрын тэргүүн хэллээ.

Уулзалтын гол сэдэв Таван толгойн ордын талаар байлаа. Тус корпораци нь консерциум дотроо гадаад зах зээл дэх маркетинг болон санхүүжилтийн асуудлыг хариуцдаг талаараа Сүмитомо корпорацийн ерөнхийлөгч ярилаа.

Монголд анх хөрөнгө оруулсан гадаадын компаниудын нэг тус корпорацийн хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байдгаа Ерөнхий сайд илэрхийлээд өөр бусад аж ахуйн нэгжтэй хамтран Монгол дахь хөрөнгө оруулалтаа өргөжүүлэхийг хүслээ. Ерөнхий сайдын энэ хүсэлтийг хүлээж авч, ажил хэрэг болгох бүрэн боломжтой, энэ салбарт хуримтлуулсан туршлага байгаа гэж корпорацийн ерөнхийлөгч хэллээ.

Монголд хийж байгаа хөрөнгө оруулалтад харилцан ашигтай хамтын  ажиллагаа чухал гэдгийг Ерөнхий сайд онцолж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Ерөнхий сайд гээд гадаад оронд дайлуулж үзэж байгаа юм шив дээ.Юм үзээгүй, нусаа чирсэн пацан. Аваха гэж ярьж байгаа зээлийнхээ хэдэн хувийг нь хувьдаа завшина гэж бодож байгаа бол.....
Хамгийн их уншсан