Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Эрдэмтэд харь гарагийн соёл иргэншлийг хайж эхэлнэ
АНУ-ын Беркли хотын Калифорнийн их сургуулийн дэргэдэх “SETI” судалгааны төвийн мэргэжилтнүүд харь гарагийн соёл иргэншилтэй холбоо тогтоох оролдлого хийх гэж байна.

Уг төвийн мэргэжилтнүүд хүний амьдралын хэлбэртэй харьцуулахуйц хэлбэр оршин байж магадгүй гэж үзэж буй сансрын биетүүд рүү тусгай цахим илгээмж илгээхээр зэхэж байна гэж дэлхийн хэвлэлүүд ням гарагт мэдээлжээ. Эрдэмтдийн хөтөлбөрийг удахгүй эцэслэн батлах аж. Манай гарагаас 20 гэрлийн жил буюу 190 их наяд км зайтай бүст харь гарагийн соёл иргэншлийг хайна гэж эрдэмтэд ярьсан байна.

“Сансарт олон соёл иргэншил бий гэдгийг би үгүйсгэхгүй. Хэрэв тэдгээрийн аль нэг нь оршин байдгаа мэдэгдэх дохиог гадаад ертөнцөд илгээхгүй бол хэн ч хэзээ ч юу ч сонсохгүй шүү дээ” гэж Судалгааны төвийн удирдагчдын нэг болох Дэвид Блэз ярьжээ. Дэлхийгээс гадаад ертөнц рүү илгээх илгээмжийн агуулгыг одоогоор боловсруулж байгаа гэдгийг тэрбээр хэлсэн байна.

1984 онд байгуулагдсан SETI хүрээлэн нь харь гарагийн соёл иргэншлийг шургуу хайсаар иржээ. Сүүлийн 30 жилийн хугацаанд тус хүрээлэнгийн мэргэжилтнүүд радио, оптик дурамбайгаар өөр соёл иргэншлээс илгээж буй дохиог сансраас илрүүлэхийг оролдсон байна.

Харин одоо тэд энэ ажиллагаагаа өргөжүүлэхээр шийдэж, манай гараг галактикт оршин байдаг гэдгийг мэдэгдэхийн тулд задгай сансарт дохио илгээж эхлэхээр төлөвлөж байгаа аж.

Энэ төсөлтэй санал нэгдэхгүй байгаагаа зарим эрдэмтэд мэдэгджээ. Жишээлбэл, Британийн эрдэмтэд Стивен Хокинг өөрсдийгөө гадаад ертөнцөд оршин байдгаа мэдэгдэх хүн төрөлхтний оролдлого “маш аюултай” гэж мэдэгдсэн байна.

“Хэрэв харь гарагийнхан манай дэлхий дээр ирвэл Колумбын хөлөг Америк тивд хүрэхэд тус тивийн оршин суугчдад тохиолдсонтой адил үйл явдал болно” гэж тэрбээр хэлжээ.  Технологийн хувьд манай гарагтай харьцуулахад илүү өндөр хөгжилтэй харь гарагийн соёл иргэншил байдаг гэдэгт Хокинг итгэлтэй байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан