Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
3 сая дахь иргэн, түүний чацуутнуудад хүндэтгэл үзүүллээ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам санаачлан, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий  газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв хамтран  Монгол Улсын 3 сая дахь иргэний үе чацуутнуудыг алдаршуулах, танилцуулах хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд  зохион байгууллаа.

  Монгол Улсын 3 сая дахь иргэнтэй үе чацуутан бяцхан үрсийг танилцуулах, алдаршуулах хүндэтгэлийн арга хэмжээг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нээж эх үр, тэдний гэр бүл болон нийт хүүхэд багачууддаа мэндчилгээ дэвшүүлсэн.  
   Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Д.Дагвадорж, МУГЖ НҮБ-ын хүүхдийн элч дуучин Т.Ариунаа нар хүрэлцэн ирж 3 сая дахь иргэн болон чацуутнуудад эрүүл энхийг хүсэн ерөөсөн юм.
   Энэхүү арга хэмжээнд нийслэл хотод төрсөн Монгол Улсын 3 сая дахь иргэнтэй үе чацуутан 15 хүүхдийн эцэг, эхийг төлөөлөл болгон урьж  батламж, гурван сая төгрөгийн хадгаламжийн дэвтрийг гардуулан өгөв.
   Түүнчлэн аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний үе чацуутануудад өөрийн нэрэмжит гарын бэлэг гардууллаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан