Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шуудайд хийсэн үхрийн эвэр

Монгол Ардын хувьсгалт нам, Монголын Үндэсний ардчилсан нам хамтарч УИХ-ын сонгуульд оролцохдоо “Шударга ёс” эвслийг байгуулж, парламентад анх 11 гишүүний бүрэлдэхүүнтэй бүлэг ажиллаж эхэлсэн. Гэвч одоо 10 гишүүнтэй бүлэг гэхэд хэцүү байдалтай болж. “Шуудайд хийсэн үхрийн эвэр” гэдэг зүйрлэл тэдэнд л тохирох нь. Сүүлийн үед бүлгийнхэн өөр хоорондоо нэгдэж чадахгүй болсон нь ил харагддаг боллоо. Хоорондоо ойлголцож чадахаа байсныг гишүүд нь намаа, цаашлаад бүлгээ сольж буйгаас өөрөөр тайлбарлах аргагүй. УИХ-ын гишүүн Д.Батцогт өнгөрсөн тавдугаар сард “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаа суухгүй, гарч байна гэснээс хойш таван сарын дараа Ардчилсан намын батлах гардаж авсан. Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Ц.Цолмон 2012 оны аравдугаар сард байгуулахаас нь эхлээд зүтгэсэн МҮАН-аасаа гарч МАХН-д элссэн.

Уг нь эвсэл доторх суудлаар нь тооцож үзвэл МҮАН-аас парламентад таван гишүүн анх ажиллаж байсан. МАХН зургаан гишүүнтэй байсан ч явцын дунд нэгээр нэмэгдэж, бүлэг дотроо олонх болов. Тооны харьцаа МАХН-7, МҮАН-3 болсноос асуудал үүсч эхэлж. Шийдвэрийг олонх гаргадаг жишиг ч “Шударга ёс” эвслийн бүлэгт мөрдөгдөж буй. Үзэл бодол, байр суурь зөрсөн асуудалд МҮАН-ынхан хоёр гараа өргөөд ч бүлэг дээрээ дэмжлэг авах боломжгүй. Ерөнхийдөө эвслийг бүрдүүлэг нэг нам нь илүү олуулаа, давуу байдалтай байгаа нь илэрхий зүйл.

Саяхан гэхэд, Ерөнхий сай­ад мэдэгдэл хүргүүлж буйгаа мэдээлж эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар хэвлэлийн бага хурал хийсэн. Үүнийхээ өмнө эвслийн бүлгийн өргөтгөсөн хуралдаан хийлээ гэсэн ч үнэндээ зөвхөн МАХН-ын гишүүд л оролцсон. МАХН-ын гишүүдээс гарсан саналыг өөрсдөө хэлэлцээд “Шударга ёс” эвслийн бүлэг ийм шийдвэр гаргалаа гэж мэдэгдэв. Хэрэв үнэхээр бүлгээрээ шийдсэн бол ядаж МҮАН-аас нэг гишүүн ч болов тэр хуралд суух байсан болов уу. Ер нь, сүүлийн 2-3 долоо хоногт эвслийн бүлгийн шийд­вэрийг дэд дарга З.Баянсэлэнгэ танилцуулж, бүлгээ төлөөлж, мэдээлэл өгч буй. Засгийн газрын томилгоонд ч гэсэн МАХН-аас илүү тооны хүмүүс албан тушаалд хүрсэн. Түүгээр ч барахгүй МАХН-ынхан ч өөр хоорондоо бужигнаж, тар түр болоод амжиж. Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал, бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ нар түнжин муудаж, тэднээс болж гишүүд нь ч сайнгүй харилцаатай байгаа гэсэн мэдээлэл бий.
Эвслийн бүлэгт үүссэн өөр нэг асуудал нь туурга тусгаарлах хүсэлтэй гишүүд одоо ч байсаар. Өмнө нь хоёр гишүүн сонголтоо хийгээд явсан бол өдгөө дахин хоёр гишүүн гарах тухай хөндөгдөж байгаа. УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Г.Уянга нар сүүлийн үед бие даагч гишүүдтэй хэлхэлдээд санаа оноогоо нийлүүлэн яваа. Ойрноос УИХ дахь бие даагч гурван гишүүнтэй хамтарч сөрөг хүчний бүлэг байгуулах тухай ч яригдаж эхлэв. Тэд хэрэв “Шударга ёс” эвслийн бүлгийн харьяаллаас гарвал МАХН, МҮАН-ын харьцаа 6:2 болно. Тэгвэл арай л гэж бүлэг чигээрээ үлдэж чадна гэсэн үг. Хоёр гишүүн энэ талаараа тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа ч “Шударга ёс” эвслийн бүлгийн хоёр гишүүний үйлдэл бүлэгт нөхцөл байдал сайнгүй буйг дахин илчлэх шиг. Ямартай л УИХ-аар хэлэлцэх асуудалд бүлэг нь байр сууриа нэгтгэж чадахаа ч байсан бололтой. Сав л хийвэл “Танилцаж амжаагүй учраас ажлын тав хоногийн завсарлага авъя” гэдэг үгээр хаацайлж, нэгдэж чадахгүй байгаагаа дэд дарга З.Баянсэлэнгэ нь зарладаг л ажилтай болж. Бүлгийн дарга Н.Батцэрэг ч олны өмнө харагдах нь ховордож. Сонгууль болтол “Шударга ёс” эвслийн бүлэг тэсч үлдэж чадах нь уу гэдэг асуултыг тэд өөрсдөө гаргаад ирлээ.    
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан