“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа
Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ
АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна
“Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Нийслэлд ажил эхлэх цагийн шинэ хуваарийг даваа гарагаас мөрдөнө

Улаанбаатар хотод 1,2 сая гаруй иргэн амьдардгаас 70 хувь нь буюу 850 мянган гаруй иргэн хол, ойроос шалтгаалан нэгэн зэрэг өглөөний 07.00-08.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцдог байна. Энэ нь тухайн цагт нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг ихэсгэж, түгжрэл үүсгэдэг тооцоог мэргэжлийн байгууллагууд гаргасан байдаг. Нөгөөтэйгүүр төрийн байгууллага, их, дээд сургуулийн ихэнх нь хотын төв орчмоор байрладаг тул иргэдийн 30 хувь нь Бага тойруу, Их тойруугийн авто замын хөдөлгөөнд оролцож, тухайн хэсгийн хөдөлгөөн эрс удааширдаг байна. Мөн нийслэлийн Иргэдийг хүлээн авах төв, Засгийн газрын 11-11 төвд цагийн хуваарийг өөрчлөх хүсэлтийг цөөнгүй ирүүлж байсан юм. Тиймээс Улаанбаатар хотод цагийн хуваарьт өөрчлөлт оруулах шаардлагатай талаар нийслэлээс Монгол Улсын Засгийн газарт хүсэлт хүргүүлж, Монгол Улсын Засгийн газар №393 дугаар тогтоолоор нийслэлд ажил эхлэх, дуусах цагийг зохицуулах эрхийг нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн.
Үүний дагуу нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Автозамын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсгийн дарга Н.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг судалгаа, тооцоо хийж Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай зөвшилцсөний дүнд нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” А/105 дугаар захирамж гаргав.
Тус захирамжаар Улаанбаатар хотод байршин, үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 07 цаг 40 минут, Ерөнхий Боловсролын Сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08.00 цаг, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон тэдгээрийн харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагуудын ажил эхлэх цагийг 08 цаг 30 минут байхаар өөрчлөлт орууллаа. Харин төрийн болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 8 цаг ажиллаж 17:30 цагт, цэцэрлэгүүд 18:00 цагт тарахаар өөрчиллөө. Цагийн өөрчлөлтийг 2015 оны 02 дугаар сарын 16-наас эхлэн мөрдөнө

0 Сэтгэгдэл