Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын даргад бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкинд бараалхлаа.

Энэ удаагийн албан ёсны айлчлал нь уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байгаагаа  Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин илэрхийллээ.  

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-тай уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гээд сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд өндөр дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамж нэмэгдэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн ОХУ-тай төмөр зам, барилга, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг уламжлалт хамтын ажиллагаатай салбаруудаас гадна хурдны зам зэрэг шинэ салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа хэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан