Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Тун удахгүй устаж үгүй болох 10 үндэстэнд манай цаатныг оруулжээ
Манай гаригийн хүн ам маш эрчимтэй өсч өнөөдөр 7 тэрбумыг даваад байна. Гэхдээ устаж үгүй болохын ирмэг дээр байгаа ард түмэн, үндэстэн байсаар л байна. Даяаршил, хотжил гээд бага, цөөнх ард түмнийг устахад хүргэж байгаа олон шалтгааныг дурдаж болно. Тун ойрын үед устаж үгүй болохын ирмэг дээр байгаа 10 ард түмэн.

1.    Цаатан. Монголд амьдардаг энэ ард түмний тоо өнөөдөр 280 хүнээс хэтрэхгүй байна.

2.    Самбуру. Кенийн нутагт амьдардаг. 160 орчим мянган хүн амтай.

3.    Хули. Индонези, Папуа-Шинэ Гвинейн нутагт амьдардаг, Хүн ам нь 150 мянгаас хэтрэхгүй.

4.    Бушменууд. Ангол, Ботсван, Замби, Зимбабве, Намиб, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын нутагт амьдардаг. Хүн ам нь 100 мянгаас хэтрэхгүй.

5.    Ладакхууд. Энэтхэгийн нутагт амьдардаг энэ ард түмний хүн ам 57 мянга.

6.    Ненхүүд. Оросын нутагт амьдардаг. Хүн ам нь 45 мянгаас хэтрэхгүй.

7.    Чукча нар. Мөн л Оросын нутагт амьдардаг. Хүн ам нь өнөөдөр 15 мянгаас хэтрэхгүй.

8.    Мурси нар. Эфиопын баруун өмнөд нутагт амьдардаг, энэ ард түмэн өнөөдөр 7,5 мянган хүнтэй.

9.    Ваоранчууд. Баруун Эквадорын нутагт амьдардаг. 4000 хүнээс хэтрэхгүй болсон.

10.    Кокопа нар. Мексикийн болон америкийн Аризона мужийн нутагт амьдардаг. Хүн ам нь 300-гаас хэтрэхгүй болсон.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан