"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Олон нийтийн цагдаагийн сонгон шалгаруулалтад 41 иргэн тэнцжээ

Нийслэлийн хэмжээнд олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулсан. Ингэхдээ Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”-ийн 3.1 дэх хэсэгт бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой, сэтгэц, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн, цагдаагийн байгууллагын сургалтад хамрагдаж, тэнцсэн, эрх зүйч мэргэжилтэй 20 нас хүрсэн Монгол Улсын иргэний хүсэлтийг нь үндэслэн, сонгон шалгаруулж, олон нийтийн цагдаагаар томилон ажиллуулах болзол шаардлагыг заасан байдаг. Үүний дагуу Улаанбаатар хотын хэмжээнд олон нийтийн цагдаагийн ажилтнаар ажиллах хүсэлт гаргасан 136 иргэнээс 41 иргэнийг сонгон шалгаруулж хөдөлмөрмийн гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн олон нийтийн цагдаагийн ажилтнуудын онолын мэдлэгийг бататгах, мэргэжил арга зүйгээр хангах 21 хоногийн сургалтад хамруулж, шалгалт авч “Сертификат” олгожээ.
НИТХ-аас нийслэлд ажиллах олон нийтийн цагдаагийн ажилтны урамшуулал, хөдөлмөр аюулгүй байдлын хувцас, сургалтын зардлыг шийдвэрлэж өгсөн байдаг. Үүний дагуу сургалтад хамрагдаж төгссөн олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаж, ажил үүргийг нь гүйцэтгүүлж байна.

0 Сэтгэгдэл