Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монгол төр төмөр нүүрээ харуулав

Канад улсын “Сентерра Гоулд” компани Гацуурт ордод 10 жилийн хугацаатай олборлолт явуулахыг эсэргүүцэн нойтон өлсгөлөн зарлаж байсан иргэдийн эрүүл мэнд муудсан үндэслэлээр энэ сарын 23-24-нд шилжих шөнө албадан эмчилгээнд хамрууллаа. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хэлмэгдэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлаж байсан “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын долоон гишүүний эрүүл мэндийн байдал доройтож хүний амь насанд хохирол учирч болзошгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон учир Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамжаар өлсгөлөн зарлаж байсан иргэдийг албадан эмчлүүлэх шийдвэр гарсны дагуу Цагдаагийн байгууллага хэв журмын хамгаалалтад ажилласан” гэж хэллээ.

Харин тэднийг албадан эмчилгээнд хамруулах үед өлсгөлөн зарлаж байсан иргэдийн нэг нь байхгүй байсан бөгөөд шөнийн 03.00 цагт эмнэлгийн үйлчилгээнд хамрагдахаар ирсэн байна. Тэрбээр “Гэртээ харчихаад ирсэн” гэдэг тайлбар өгсөн бөгөөд өчигдөр шөнө цагдаа иргэдийн хооронд үл ойлголцол үүсээгүй гэж ЦЕГ-аас мэдээллээ.







0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан