"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН 2026 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 13-15-НЫ ӨДРИЙН БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХУВААРЬ
Нөөцийн үхрийн махны үнэ 3000 төгрөгөөр нэмэгдлээ
Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Samsung” компани S6 утасны хоёр загвараа танилцууллаа

“Samsung” компани “ World Mobile Congress”-ын эхэнд шинэ загварын ухаалаг утас болох S6, S6 Edge-ийг танилцууллаа. “Galaxy” цувралын хамгийн сүүлчийн загвар болон гарсан S6 Edge нь хажуу тал руугаа үргэлжилсэн налуу дэлгэцтэй гэдгээрээ сүүлийн үеийн смартфонуудаас загвараараа эрс ялгарахаар болжээ. Энэхүү загварын шийдэл нь контакт сонгох, чухал мэдээллийг нэн даруй харуулж, мэдээлж байх үүргийг түргэн шуурхай гүйцэтгэнэ гэж “Samsung” компани онцолж байна. S6 Edge нь хамт худалдаанд гарах S6 загвараасаа харьцангуй өндөр үнээр худалдаалагдах гэнэ. Өчигдөр танилцуулсан энэ хоёр утсыг ирэх сарын 10-наас 20 оронд зэрэг худалдаалж эхлэх юм байна.
Өмнөх загвар S5 нь төсөөлж байснаас бага борлуулалттай байж, өрсөлдөгч “Apple” компанид цохигдсон “Samsung” энэ удаа хэрэглэгчдийн сонирхлыг татахуйц шинэ загвар, шийдэл гаргах гэж нэлээн анхаарсан нь S6 Edge-ээс харагдаж байгаа юм. S5-ын борлуулалтын үзүүлэлтээс бол гар утасны загвар гаргах хэлтсийн даргаа сольж, ажилтнуудынхаа цалинг хүртэл зогсоосон “Samsung” шинэ загвар гаргаж ирэхийн тулд хуванцар ашиглахын оронд металл хүрээ оруулж, арын хэсгийг нь шилээр хийсэн байна. Тийм ч учраас баттерейг нь солихын тулд арын хэсгийг салгаж авч болохгүй, микро SD карт хийх оролтгүй, уснаас хамгаалах технологигүй ажээ. Утасны дэлгэцийг доош нь харуулж тавьсан үед дуудлага ирэхэд гэрэлтэж харагддаг учир хэн залгаж байгааг мэдэх боломжтой. Үүний тулд хэрэглэгч контакт дахь хүмүүсээ тодорхой өнгөөр ялгах бөгөөд доош харсан утсаа заавал авч харахгүйгээр ялгаруулж буй өнгөөр нь хэн залгаж буйг мэдэх боломжтой аж. Түүнчлэн хажуугийн налуу дэлгэцний өөр давуу тал нь цаг, цаг агаар гэх мэт хэрэглэгчийн сонгосон мэдээллийг харуулж байх Мэдээллийн урсгалд зориулагджээ.

Загвар дизайны тал дээр “Samsung”-ын шинэ бүтээгдэхүүн мэргэжилтнүүдээс сайн үнэлгээ авч чадсан байна. Өмнөх загварууд дээр дутагдаж байсан зүйлийг олж харж, маш цэвэрхэн хийцтэй, сайн загвартай утас гаргажээ хэмээн үнэлж байна.

Хоёр утас гадаад загвар дизайны хувьд ялгаатай боловч хоёулаа 64 битийн процессортой юм байна. Мөн хоёулаа утасгүйгээр цэнэглэх боломжтой. Маш хурдан цэнэглэгддэг, хагас цагийн дотор 50 хувь цэнэг авахаар болсон гэж мэдээлж байна.

S6-гийн нүүрний камер нь өмнөх загвараасаа таван мегапиксель болж сайжирсан бол арын нь 16 МП хэвээрээ байгаа аж. Өргөн дэлгэцийн ачаар зураг авах нөхцөл ч сайжирсан, дээр нь “home” товчин дээр хоёр товшиход л камер ажиллуулахаар болгож өөрчилсөн нь зураг авах, бичлэг хийхэд илүү хялбар болгож өгчээ.

0 Сэтгэгдэл