Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Нийслэлийн удирдлагууд “Урлаг соёлын байгууллага”-уудаа ад үзэх болжээ
Сая гаруй хүн амтай их хотын нийслэлд урлаг соёлын байгууллагууд аль болох олон байж хүн амд соёлын боловсролыг түгээж, урлаг уран сайхнаар дамжуулан нийгмийг соён гэгээрүүлдэг гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрдөг. Гэтэл сүүлийн үед урлаг, соёлтой холбоотой төсөл хөтөлбөрүүдийг зогсоох, урлагийн байгууллагуудыг дэмждэггүй юм аа гэхэд дэм болох ч бодлого алга. Харин ч дэмжихийн оронд ажлыг нь тайван хийлгэж, үйл ажиллагаанд нь нөлөөлөх шийдвэр гаргаж, төсөв мөнгийг нь танаж эхэллээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/149 дүгээр захирамж гарч Соёлын төв өргөө болон Улаанбаатар чуулгыг нэгтгэх ажлыг эрчимжүүлэхээр ажлын хэсэг байгуулагдав.

Гэтэл энэ цаг үед нэгтгэх тухай ажлын хэсэг байгуулагдаж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа хоёр байгууллагыг “ад” үзэх болсон нь тун их сонирхол татаж байгаа юм. Өмнө нь энэ хоёр байгууллагыг нийлүүлж нэгтгэж үзсэн. Соёлын төв өргөө болон Улаанбаатар чуулгыг 2006-2010 оны хооронд нэг байранд байрлуулсан ч үйл ажиллагаа, орчин нөхцөл нь таарахгүй байсны улмаас “Улаанбаатар чуулга” одоогийн байрандаа орсон. Гэтэл өөр өөр чиглэлээр уран бүтээлээ туурвиж, үйл ажиллагаа нь тусдаа байгууллагуудыг хүчээр нэгтгэх гэж хошуу дүрэх нь зөв бодлого уу?...

   Энэ хоёр байгууллага өнөөдрийн байдлаар тус тусын байр сууцандаа төвхнөж олон сайхан уран бүтээлүүдийг хүн ардын хүртээл болгож Нийслэлчүүдийн соёлын боловсролд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжилж байхад ийнхүү дахин нэгтгэх асуудал сөхөгдөх нь тэр.

   Уг асуудлыг хэдэн дарга нарын шийдвэрээр нэгдэж, салгаж буй нь харамсалтай. Харамсаж байгаагийн нэг хүчин нь үүний ард тус байгууллагуудад монголын урлагийн салбарын хүндхэн ачааг нуруундаа үүрч яваа олон сайхан уран бүтээлчид байгааг бодох л хэрэгтэй. Зөвхөн Улаанбаатар чуулга гэхэд МУГЖ Г.Хонгорзул, МУГЖ С.Ганзориг тэргүүтэй энэ цаг үеийн шилдэг уран бүтээлчид харъяалагдаж хит болсон гайхалтай уран бүтээлүүдээ туурвин түмэн олны сонорыг мялааж яваа. Мөн сүүлийн жилүүдэд Улаанбаатар чуулгын урын сангийн бодлого орчин үеийн театрын хөгжлийн бодлогоор шинэчлэгдэж, Нийслэл хотын хүүхэд залуучуудад зориулсан мюзиклууд болон орчин үеийн дуу хөгжмийн тоглолтыг үзэгчдийн хүртээл болгож байгааг урлагт хайртай түмэн олон андахгүй мэднэ.  

   Ийнхүү метрополис хот болсоноороо бахархдаг Улаанбаатар хотын дарга нар, бусад олон арван метрополис хотын жишгээр Нийслэлээрээ овоглосон цор ганц урлагийн байгууллагаа дэмжээд явахын оронд нэгтгэн, нийлүүлнэ гэдэг нэрийдлээр татан буулгаж Улсын Нийслэлээр овоглосон урлагийн байгууллагын олон арван уран бүтээлчдийг гудамжинд гаргах гэж буй нь харамсалтай байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан