Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шилжүүлэхээр болжээ
УИХ-аас 2015 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолоор “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн зээлээс Монголбанкны тэнцэлд үлдэх хэсгийг 2015 оны эхний хагаст багтаан Засгийн газарт шилжүүлэх”-ийг даалгасны дагуу уг асуудлыг Монголбанк, Сангийн яамны болон хөтөлбөрийг хэрэгжүүлэгч яамдын удирдлагууд болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын төлөөлөлтэй уулзаж, дэлгэрэнгүй ярилцсан байна.

Тус уулзалтаар хөтөлбөр тус бүрийн хэрэгжилтэд эцсийн байдлаар үнэлгээ хийж цаашид зах зээлийн зарчимд нийцсэн тогтвортой тогтолцоог Засгийн газар бүрдүүлэх, нийлүүлэлтийн гаралтай инфляци өсөх эрсдэлийг бага байлгаж ажиллах нь зүйтэй гэж үзжээ. Түүнчлэн, дэд хөтөлбөр тус бүрийн хувьд энэ оны эхний хагас жилд багтаан хөтөлбөрийн зээлийн Монголбанкны тэнцэлд үлдэх хэсгийг Засгийн газар шилжүүлж авах, нийлүүлэлтийн инфляцыг бага, тогтвортой түвшинд байлгах оновчтой бүтцийг цаашид хадгалж үргэлжлүүлэх чиглэлээр дүгнэлт, санал боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх, улмаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан