Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Монгол Улс 100 сая ам.долларын өрөнд уналаа
Монгол Улсын Засгийн газар 100 сая ам.долларын нөхөн төлбөрийг Канадын “Хан ресурс” компанид төлөх боллоо. Учир нь тус компани “эзэмшиж байсан Дорнод ураны ордын лицензийг Монгол Улсын Засгийн газар хууль бусаар хураан авсан” гэж үзээд Парис дахь олон улсын арбитрын шүүхэд 2011 онд хандаж оруулсан хөрөнгө оруулалтаа эргүүлэн авах гомдол гаргасан билээ. Ингээд манай улсын Засгийн газраас 285 сая ам.доллар нэхэмжилсэн байдаг. Дөрвөн жил үргэлжилсэн маргаанд манай Засгийн газар ялагдаж ийнхүү дээрх мөнгийг төлөх шийдвэр гаргасан аж. Арбитрын шүүх шийдвэр гаргах­даа “Монголын Засгийн газар эрчим хүчний гэрээгээ болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн зарим заалтыг зөрчсөн” гэж үзсэн байна. “Хан ресурс” компани 28800 тонн нөөцтэй Дорнод ураны ордын  “237 А” дугаартай хайгуулын лиценз эзэмшиж байжээ. Гэтэл 2009 онд УИХ-аас Цөмийн энергийн тухай хууль болон түүнийг дагаж мөрдөх журам батлагдсанаар ураны хайгуулын лицензийн асуудлыг  Цөмийн энергийн агентлагт шилжүүлсэн юм. Тус агентлаг ураны хайгуулын болон ашиглалтын лицензийг шинэчлэн бүртгэхдээ Дорнод ураны ордын лицензийг цуцалжээ. Ийн цуцлах болсон нь Монгол Оросын хамтран байгуулсан “Дорнод Уран” компанитай холбоотой ч одоогоор тус компанийн үйл ажиллагаа цааснаас хэтрээгүй байгаа юм.
0 Сэтгэгдэл
Муусайн орсууд болон т1 төрийн гайнуудаас болж өрөнд орж байх шив дээ
Хамгийн их уншсан