“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа
Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ
АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна
“Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүллээ
Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн хуралдаанаар "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" 52 дугаар тогтоол, "Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 53 дугаар тогтоолыг тус тус баталсан.
Дээрх тогтоолоор нийгмийн даатгалын сангаас олгох 500,0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22,0 мянган төгрөгөөр, 500,0 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн хэмжээг 20,0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 126,5 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээ 58,0 төгрөгөөр тус тус тогтоож, 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж байна.
Эдгээр арга хэмжээний хүрээнд 320,5 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 22,0 мянган төгрөгөөр, 17,0 орчим мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 20,0 мянган төгрөгөөр нэмэгдүүлснээр тэтгэврийн дундаж хэмжээ 10 орчим хувиар өсч 283,8 мянган төгрөг болж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 230,0 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 195,0 мянган төгрөгт тус тус хүрч байна.
Харин Нийгмийн халамжийн 75,0 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг 11,5 мянган төгрөгөөр, Нийгмийн халамжийн асаргааны 42,2 мянган тэтгэмж авагчдын тэтгэмжийн хэмжээг 5,2 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 126,5 мянган төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээ 58,0 мянган төгрөг боллоо.

0 Сэтгэгдэл