Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Хавтаст хэргээ хулгайлан устгажээ
Цагдаагийн байгууллагад хулгайн хэргийн учир шалгагдаж байсан П.Батсүх гэгч нь энэ оны нэгдүгээр сард мөрдөн байцаагчийнхаа өрөөний цонхоор орж, сейфийг эвдэн өөрт холбогдох 22 хавтас хэргийг хулгайлж, шатааж устгасан хэрэг үйлдсэн билээ.

 П.Батсүх нь 12 аймаг, есөн дүүрэг дамжин хулгай хийж, 44 үйлдлээр бусдад 300,0 гаруй сая төгрөгийн хохирол учруулж, хохирлоо огт барагдуулаагүй байгаа учраас хуулийн хариуцлагаас мултрахаар санаархаж ийнхүү өөрт холбогдох хэргээ хулгайлж шатаасан нь харин ч эсрэгээр болж өөртөө ял нэмүүлсэн хэрэг үйлдсэн байна.П.Батсүхийн хавтаст хэрэг хулгайлсан хэргийг энэ сарын 2-ны өдөр Дүүргийн нэгдүгээр шүүхээр хэлэлцэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 234.2, 245.1-д заасан зүйлээр яллаж, гурван жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Алдагдсан хэргийг цагдаагийн байгууллага шуурхай ажиллан дахин хэргийг бүрдүүлж  прокурорт шилжүүлжээ. Одоо П.Батсүхэд холбогдох хулгайн үндсэн хэрэг нь дүүргийн хоёрдугаар прокурорын газрын хяналтанд байгаа бөгөөд Дүүргийн хоёрдугаар шүүхээр хэлэлцэж ял оногдуулахаар болжээ. П.Батсүх нь дээрх гурван жилийн ял дээрээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145.4-д зааснаар 15 жил хорих ялаар нэмж шийтгүүлнэ. Тэрбээр " Ялаа хасах гээд өөртөө ял нэмсэндээ харамсаж байгаа"-гаа шүүх хуралдааны үеэр мэдүүлжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан