Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Эбола” тархах хамгийн өндөр магадлалтай орнууд
Эрүүл мэндийн салбарын шинжээчид судалгааны иж бүрэн цогц аргыг ашиглан “Эбола” вирусийн халдвар тархах хамгийн өндөр магадлалтай орнуудыг тогтоосон тухай Европын судалгааг зохицуулах “Eureka” агентлагийн мэдээлэлд дурджээ.

Америкийн стратегийн судалгааны төвийн “RAND Corporation” байгууллагын мэргэжилтнүүд улс төр, эдийн засаг, нийгэм-соёл, эрүүл мэнд гэсэн үндсэн дөрвөн салбарын статистикийн үзүүлэлтэд тулгуурлан явуулдаг судалгааны шинэ аргыг боловсруулжээ.

“Бидний арга нь цаашид "Эбола” тархаж болзошгүй “халуун цэргүүдийг” тогтооход тус дөхөм болно" гэж дээрх төслийн удирдагч болох “RAND” төвийн эрдэмтэн Мелинда Мур хэлсэн байна.

“Эбола”-гийн халдварын одоогийн тархалтад илүү ихээр өртсөн Гвиней, Либери болон Сьерра-Леон улс дээр нэмээд Буркино-Фасо, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Чад, Кот-д"Ивуар, Этиоп, Мали гэсэн Африк тивийн зургаан улсад аюултай вирусийн халдвар тархах магадлал өндөр байгааг судлаачид шинэ аргаа ашиглан тогтоожээ. Өмнөд Азийн орнуудаас Афганистан улсад “Эбола”-гийн халдвар тархах эрсдэл илүү өндөр байна гэж шинжээчид дүгнэсэн байна.

“RAND” төвийн судалгааны багийнхан мөн эрсдэлийн бүлэгт орсон орнуудын эрх баригчдад зориулан үүсч болзошгүй онцгой байдлын нөхцөлд бэлэн байх боломж олгохуйц дүн шинжилгээний хэд хэдэн арга боловсруулжээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлд гаргасан мэдээллээр Баруун Африкийн гурван оронд 24 мянга орчим хүн “Эбола”-гийн халдвар авснаас 9600 нь нас барсан байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан