Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Нийтийн тээврийнхэн ажил хаяна
Нийслэлийн “Зорчигч тээврийн нэгтгэл” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын “Автобус-1,2,3” баазын ажилчид өнөөдөр ажил хаялт зарлахаа мэдэгдлээ. Тэд “Автобус-1” компанийн байранд ажил хаялт зарлах бөгөөд цалингийн урамшуулалтай холбоотой асуудлаар компанийн удирдлагуудтай тохиролцоонд хүрэхээр эрмэлзэж байгаа нь энэ юм байна.
Тухайлбал, “Зорчигч тээврийн нэгтгэл” нь жолооч, мөнгө хураагч нартай Тарифын хэлэлцээрийг байгуулсан бөгөөд энэхүү хэлэлцээрт “ажилчдын цалингийн 70 хувь нь үндсэн, 30 хувь нь шагнал цалин байх ёстой” талаар заасан байдаг гэнэ. Гэсэн ч өнөөдрийн байдлаар цалингийн 40 хувь нь үндсэн, 60 хувь нь шагналт цалин гэсэн харьцаатай байгаа аж. Өөрөөр хэлбэл, орлогын төлөвлөгөө биелээгүй бол шагналт цалин буюу нийт цалингийн 60 хувийг авч чадахгүйд хүрээд байгаа юм байна. Тиймээс норм биелэлтэд хамаарагдах хувийг 60 бус 30 хувь хүртэл буруулах шаардлага тавьж, хэлэлцээрээ мөрдөхийг сануулах юм байна. Харин ажил хаялт ямар хугацаанд үргэлжлэх талаар тодорхой мэдээлэл өгсөнгүй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан