Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов
Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ
Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан
УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ
2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Япон Улсад хийсэн айлчлалын дүнг хэлэлцлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2015 оны 2 дугаар сарын 9-11-нд ажлын айлчлал хийсэн юм. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай хэлэлцээ хийж, Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав. Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр Японы Парламентийн Зөвлөхүүдийн танхимын даргад бараалхаж, Парламент дахь Монгол Японы Найрамдлын бүлгийн удирдлагууд, Японы Олон улсын хамтын ажиллагааны банк, Японы Олон улсын хамтын ажиллагааны дэд ерөнхийлөгч, Японы гадаад худалдааг дэмжих байгууллагын ерөнхийлөгч, наротай тус тус уулзалт хийж, хоёр орны хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов. Түүнчлэн “Номура Шоокен”, “Сүмитомо” корпораци, “Мицүй-Сумитомо банк” зэрэг зэрэг Японы томоохон аж ахуйн нэгжийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхав. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, тухайлбал, цахилгаан станц, төмөр зам барих, төмөрлөг, ган, зэс хайлуулах үйлдвэр байгуулах, мөн хурдны зам, метро барих асуудалд онцгой анхаарч, энэ чиглэлд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Албан ёсны хэлэлцээний үеэр Ерөнхий сайдШ.Абэ Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төслийн нэмэлт санхүүжилтэд 36.85 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэснээ танилцуулав. Айлчлалын үеэр хоёр орны иргэдийн харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр ажиллаж, эхний ээлжинд манай дипломат болон албан паспорттой иргэдийн визээс чөлөөлөхөд Японы Парламентийн нөлөө бүхий гишүүдээс улс төрийн дэмжлэг авч ажиллахаар боллоо.

0 Сэтгэгдэл