Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Засгийн газрын хуралдаан боллоо

- Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, залуу хойч үеийнхний эх оронч-үндэсний үзэл, сэтгэлгээг төлөвшүүлэх, хөрш орнуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Дэлхийн  II дайны төгсгөл 1945 оны чөлөөлөх дайны түүхт ялалтын 70 жилийн ойг 2015 оны 8 дугаар сард тэмдэглэхээр тогтож, ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийг баталлаа.

- Ази, Европын дээд түвшний IX уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдууоан Улаанбаатар-Хөшигтийн хөндий нисэх буудал чиглэлийн авто замыг БНХАУ-ын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн барьж, ашиглалтад оруулахыг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд даалгалаа.

-Уул уурхайн сайд Р.Жигжид алтны олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийн эрчимжүүлэх тухай асуудлыг Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан алтны олборлолтыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ авахыг Уул уурхайн сайдад үүрэг болголоо.

-Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн 2015 оны 2 дугаар сард ХБНГУ-ын Мюнхен хотноо болсон Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 51 дүгээр бага хуралд оролцсон дүнгийн тухай танилцуулж, бага Хурлын мөрөөр холбогдогдох арга хэмжээ авч ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгав.

- ОХУ-ын Төрийн Думын дарга С.Е.Нарышкины 2015 оны 2 дугаар сард Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Айлчлалын дүнг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахыг Гадаад хэргийн сайдад даалгалаа.

-Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг 2015 оны 3 дугаар сард Япон Улсын Сендай хотод зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн III бага хуралд оролцохыг зөвшөөрч, удирдамжийг Ерөнхий сайдаар батлуулахаар тогтов.

- Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний голомтыг устгах, тархалтыг зогсоох шуурхай үйл ажиллагааны зардалд шаардагдах хөрөнгийг төсвийн багцаасаа гаргаж, вакцин, ариутгал халдваргүйтгэлийн бодис, халдвар хамгааллын хувцас, багаж хэрэгсэл, зүү тариар худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтын дагуу шууд гэрээ байгуулах аргаар шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад зөвшөөрлөө.

- УИХ-ын 2015 оны 41 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, бага хүүтэй, урт хугацаат гадаад валютын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилгоор Төрийн банк 300 сая ам.доллар хүртлэх хэмжээний үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалахыг Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрлөө.

- УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Батцогт нарын гишүүдийн санаачлан боловсруулсан Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт  оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд асуудлыг зарчмын хувьд дэмжсэн саналыг хууль санаачлагчдад уламжлахаар тогтов.

- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны 1 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийсэн дүн, мөн сарын 21-24-ний өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 45 дугаар чуулга уулзалтад оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгав.

- “Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2012 оны 98 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн”-ийг шинэчлэн баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан