Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Баянхонгорын сурагчид сурлагын амжилтаа дөрвөн байраар ахиулжээ
Баянхонгор аймаг хоёр жилийн өмнө сургалтын амжилтаараа 21 аймгаас 20 дугаарт бичигддэг байжээ.  Тэгвэл энэ жил дөрвөн байраар ахиулсныг нь тус аймагт ажиллаж буй Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр иргэдтэй уулзах үеэрээ дуулгасан байна. Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын мэдээлж буйгаар  БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар тус аймагт дөрвөн цэцэрлэг, гурван сургууль, нэг спорт заал барьж ашиглалтад оруулжээ.

Ингэснээр хамрах сургалтын хэмжээ найман функтээр  нэмэгдсэн аж. Мөн аймгийн нийт найман сургуулийн ахлах, дунд ангийн сурагчид БСШУЯ-наас олгосон орчин үеийн физик, химийн иж бүрэн лабораторт хичээллэж эхэлжээ. Үүнээс гадна, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, сургалтын арга барил, хичээлийн хөтөлбөртөө шинэчлэл хийснээр өнгөрсөн жил “Номун далай” лаборатор сургуулийн н.Өлзийбаатар багштай төгсөх ангийнхан ЭЕШ-д математикийн хичээлээр ангиараа дунджаар 600 оноо авсан амжилт үзүүлсэн байна. Энэ мэтчилэн Баянхонгор аймаг боловсролын салбартаа олон ахиц гаргаж, амжилттай ажиллаж байгаа гэдгээ сайддаа тайлагнав. Ийнхүү БСШУ-ы сайд Л.Гантөмөр хөдөө орон нутагт ажиллаж, энэ хичээлийн жилээс орон даяар хэрэгжиж буй  “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-ийн хэрэгжилттэй танилцаж буй юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан