Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх тухай зарлиг гарав
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх талаар Засгийн газарт чиглэл өгч, зарлиг гаргажээ.

Уг зарлигт 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ой 2015 онд тохиож буйтай холбогдуулан дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт  чиглэл болгожээ. Үүнд, 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг 2015 онд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх, Ойг угтан түүхэн ялалтын үнэ, цэнэ, цэрэг эрсийн байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, ойн медаль гаргах, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгосон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан