Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
”Монгол цэргийн жавхаа” уралдаан эхэллээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагуудын дунд "Монгол цэргийн жавхаа" уралдааныг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тэргүүний тохижилттой, жагсаалч анги нэгтгэлийг шалгаруулах энэ тэмцээн хоёр үе шаттайгаар явагдах бөгөөд ирэх тавдугаар сарын 23-нд нэгдсэн дүн гарна.

Уралдааны нээлтийн арга хэмжээнд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл, Батлан хамгаалах яамны Төрийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нарын удирдлагууд оролцсон юм. Энэхүү уралдаан нь анги байгууллагын тохижилт, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, ангийн жагсаалч байдал, гадаад үзэмжийг дээшлүүлж нийслэлийн иргэдэд цэргийн эмх цэгц, дэг журмыг "гайхуулан" сурталчлах зорилготой. "Монгол цэргийн жавхаа" уралдааныг анх зохион байгуулсан жилдээ буюу 2013 онд 27, 2014 онд 30 зэвсэгт хүчин, хилийн цэргийн анги байгууллага оролцож байсан бол энэ жил оролцох ангийн тоо 32 болон өссөн байна. Уралдааны нээлтэд Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл "Монгол цэргийн жавхаа хэмээх энэ уралдаан бол нийслэлийн хүрээний цэргийн алба хаагч нарын хувьд чухал арга хэмжээ болсон.

Нийслэлийн иргэдэд батлан хамгаалах салбарыг сурталчлаад зогсохгүй цэргийн алба хаагчдын эр зориг, дэг журам, эмх цэгцийг тэд хүндлэн биширдэг болсон нь гол онцлог. Миний ойр тойрны найз нөхөд, ах дүү, хамаатан садны үр хүүхдүүд хүртэл цэргийн алба хаах сонирхол улам нэмэгдсэн байна лээ" гэсэн юм. Харин Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай "Цэргийн анги байгууллагуудын хөгжлийг нэг шатаар ахиулсан, иргэн цэргийн харилцааг бэхжүүлж, иргэн цэргийн бахарлыг бий болгосон өндөр ач холбогдолтой уралдаан болсонд цэргийнхэн бид баяртай байна" хэмээн онцолсон. Өнгөрсөн хугацаанд тэмцээнд амжилттай оролцож ангийнхаа тохижилт үйлчилгээг сайжруулсан, алба хаагчдын жагсаалч байдлыг дээшлүүлсэн зургаан ангийн захирагч нар тус бүр орон сууцаар шагнуулсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан