Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Японы Засгийн газраас Үндэсний музейд 690 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр болов
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Шимизү нар “Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн нот бичигт гарын үсэг зурлаа. Япон улсын Засгийн газрын Соёлын Ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд Монголын үндэсний музейд 41.8 сая иен буюу 690 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон нь энэ.
Япон улсаас өнөөг хүртэл манай улсад Соёлын Ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд нэг тэрбум 560 сая орчим иен буюу 25.7 тэрбум орчим төгрөгийн тусламж үзүүлж байжээ. Энэ удаагийн Үндэсний музейд хэрэгжүүлэх төсөл нь 25 дахь удаагийн хамтын ажиллагаа болж буй юм.
Аливаа улс орныг цөөн хэдэн үзүүлэлтээр үнэлдгийн нэг нь музей юм. Үндэсний түүхийн музей Монгол нутагт амьдарч буй хүн төрөлхтөн төдийгүй, биднээс ч өмнөх үеийн арвин түүхийг дэлгэн үзүүлж, хамгаалах ёстой газар. Тийм ч учраас хэдэн мянган жилээр үнэлэгдэх үзмэрийг хойч үедээ үлдээхийн тулд тэр хэрээр дэвшилтэд шийдэл, технологийн хэрэгцээ гарч байна. Тэгвэл Японы Засгийн газраас хэрэгжүүлэх төслийн хүрээнд Монголын Үндэсний музейн үзмэрийг зохистой хадгалж хамгаалахад шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх төдийгүй түүхэн болон үнэт үзмэрүүдийг сэргээн засварлаж, шинэчлэн сайжруулах боломжтой болж байна.
Гарын үсэг зурах ажиллагааны үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Япон улс соёл, боловсролын салбарт олон удаагийн буцалтгүй тусламж үзүүлдэг. Энэ удаагийн төсөл соёлын салбарын 25 дахь удаагийн тусламж болж байна. Соёлын дархлаа болсон түүхээ хадгалж хамгаалах, судалж шинжлэхэд Японы талаас удаа дараа тусламж үзүүлж байна. Тиймээс Япон улсын Засгийн газарт талархаж байгаагаа хэлье” гэв.
Харин Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Шимизү “Дөрвөн жилийн өмнөх энэ өдөр Японд аймшигт газар хөдлөлтийн улмаас үлэмж их хэмжээний гарз хохирол учирсан. Тэр үед Монголын Засгийн газраас багагүй тусламж үзүүлж байсан. Өнөөдөр бид Үндэсний түүхийн музейд хэрэгжих төслийн нот бичигт гарын үсэг зурсанд туйлын их баяртай байна. Төслийн хүрээнд Үндэсний музейд шаардлагатай тоног төхөөрөмжийг өгөх юм. Тус музейд хадгалагдаж буй түүх дурсгалын 5000 гаруй зүйлийг хамгийн сайн байдлаар хадгалан хамгаалах зорилготой юм. Япон улс Монголын соёлыг хамгаалах тал дээр идэвхтэй ажиллаж ирсэн. Тухайлбал, 2012 онд ЮНЕСКО дахь Японы хэлэлцээрийн сангуудаар дамжуулан биет бус өвийг хамгаалах чадавхийг бэхжүүлэх, мөн боловсон хүчин бэлтгэх төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Японы Засгийн газраас Өвөрхангай аймгийн орон нутгийн музейг барьж 2010 оны есдүгээр сард ашиглалтад оруусныг та бүхэн мэдэж байгаа” гэлээ. Мөн тэрээр Монголын түүх судлал улам өргөжин, аялал жуулчлал эрчимжин хөгжих ерөөлийг дэвшүүлсэн юм.
Үндэсний музей нь бусад музейг арчилгаа, арга зүйгээр хангах үүрэг хүлээдэг. Тиймээс тус музей зохистой арчилгааны аргачлалтай болсноор бусад музей үлгэрлэх боломж нээгдэж байна. Энэ талаар Үндэсний музейн Музей судлалын мэргэжил аргазүйн хэлтсийн мэргэжилтэн Д.Бумаа “Музей маань байгуулагдсан цагаасаа эхлээд шинэчлэгдсээр ирсэн. Төлөвлөгөө гаргаж түүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн жил л гэхэд 19 дүгээр зууны сүүл 20 дугаар зууны эхэн үеийн түүхийг шингээсэн “Социализмын үеийн Монгол” танхимыг шинэчилсэн. Энэ онд Эртний түүхийн танхим бүтэн шинэчлэл хийж байна. Уйгарын үеийн танхим, Хүннүгийн танхимыг өргөтгөж, үзмэр, бүтцийг нь шинэчилж байна. Япон улсын Засгийн газраас үзүүлж буй буцалтгүй тусламжийн хүрээнд үзмэр ариутгах, цэвэрлэх төхөөрөмж, чийгшүүлэгч, чийг бууруулагч, гүн хөлдөөгч зэрэг зургаан төрлийн 15 тоног төхөөрөмж ирэх юм. Мэдээж эдгээр төхөөрөмж ирснээр манай музейн хадгалалт хамгаалалт шинэ түвшинд гарна” гэсэн юм.
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Шимизү нар “Монголын Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн нот бичигт гарын үсэг зурлаа. Япон улсын Засгийн газрын Соёлын Ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд Монголын үндэсний музейд 41.8 сая иен буюу 690 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон нь энэ.Япон улсаас өнөөг хүртэл манай улсад Соёлын Ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд нэг тэрбум 560 сая орчим иен буюу 25.7 тэрбум орчим төгрөгийн тусламж үзүүлж байжээ. Энэ удаагийн Үндэсний музейд хэрэгжүүлэх төсөл нь 25 дахь удаагийн хамтын ажиллагаа болж буй юм.

0 Сэтгэгдэл