Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Ирланд үсчин орон гэргүйчүүдийн үсийг үнэгүй засч байна
Ирландын нийслэл Дублин хотын үсчин 22 настай Уоррен Флинн өнгөрсөн оны сүүлчээр энэ буянтай ажлаа эхэлжээ. Тэрээр “Нэг удаа би Пирс-стрит өртөөний дэргэд гадаа гудсан дээр хэвтэж байгаа нэг залууг харсан. Би эхлээд түүнд халуун кофе өгөөд, дараа нь үсийг нь засаад өгье гэсэн. Надад тэртэй тэргүй бүхий л багаж хэрэгсэл байсан юм чинь” гэж ярьж байна.
Флинн бараг л бүтэн жилээр засуулаагүй үсийг нь сайхан засч өгч. Үүнээс хойш л ядарсан хүнд тусалъя гэсэн сэтгэлээр мягмараас бямба гаригт ажлаа хийчихээд амралтын өдрүүдээрээ Дублины гудамжин дахь орон гэргүй хүмүүсийн үсийг үнэгүй засч өгөхөөр гардаг байна. Өнөө хүртэл Флин орон гэргүй  хэдэн арван хүний үсийг ингэж засч өгчээ.

Түүний энэ буянтай үйлс олны анхаарлаас хол хоцорсонгүй нутгийн оршин суугч Эвелин Дойл фейсбүүктээ бичиж олны хүртээл болгожээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан