Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Хугацаат цэргийн залуусаа эргэв

Удахгүй болох Монгол Цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас олон үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж хэвшээд байна.
Өнөөдөр дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа болон холбогдох мэргэжилтнүүд 2014 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт мордсон залуусаа эргэж очлоо.

Энэ удаа Монгол Улсын Батлан хамгаалахын их сургуулийн Харуулын рот, /029/ Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хааж буй залуустайгаа уулзаж, санал сэтгэгдлийг сонсов.

Тэд бүгд цэргийн албандаа сэтгэл дүүрэн, өөрсдийн хүсэлтээр цэрэгт татагдсан тухайгаа илэрхийлж байлаа. Тухайлбал: Дүүргийн иргэн Т.Билгүүн сүүлийн 7 жил Герман Улсад амьдарч байгаад цэргийн албаа хаахаар ирсэн байлаа.
Мөн алба хаагч залуус маань зөвхөн гэр бүл, аав ээж, найз нөхөд нь эргэлтээр ирдэг байсан бол нутгийн захиргааны байгууллагаас ирж уулзаж байгаад талархсанаа илэрхийлсэн юм.

Дүүргийн Засаг дарга Д.Бадарсан дүүргийнхээ залуустай уулзах ажлыг зохион байгуулахад тусалж, хүлээн авч байгаа дээрх ангийн удирдлага нийт бие бүрэлдэхүүнд удахгүй болон Монгол Цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярын мэндийг хүргээд, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан