Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Сайд Н.Төмөрхүү БНАСАУ-ын Газар, далайн тээврийн сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү өнөөдөр БНАСАУ-ын Газар, далайн тээврийн сайд Kang Jong Gwan тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад хоёр орны Элчин сайд нар, Зам тээврийн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга С.Адьяасүрэн, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Цогтбаяр, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асуудлыг хариуцсан газрын дарга Ц.Цогтбаатар нар оролцсон юм.

Энэ үеэр хоёр тал Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр зам, авто зам, далайн тээвэрлэлтийн талаар хамтын ажиллагааг үр ашигтайгаар эхлүүлэх талаар санал нэгтэй байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Зам тээврийн сайд Н.Төмөрхүү“Далайд гарцтай болох нь бидний гол зорилго мөн. Ингэхдээ ОХУ, БНХАУ болон Солонгосын талтай тэгш эрхтэйгээр харилцан ашигтай хамтын ажиллах зарчмыг баримтлах болно” гэв. Түүнчлэн эхний ээлжинд далайн боомтыг хамтран ашиглах, цаашилбал Монгол Улс боомт эзэмшдэг болох том зорилготой байгааг илэрхийлсэн юм.

Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сарын 25-28-нд ОХУ-ын Тээврийн сайдтай ажил хэргийн уулзалт хийж, Зам тээврийн сайдтай хамтран ажиллах санамж бичиг зурсан. Мөн ирэх даваа гаригаас БНХАУ-ын Тээврийн сайдын урилгаар ажлын айлчлал хийх бөгөөд ирэх долдугаар сард Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын зам, тээврийн салбарынхан уулзалт хийхээр төлөвлөжээ. Энэ бүхний дараа Ражин боомтоор дамжуулан уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх, хамгийн гол нь бүх тал харилцан ашигтай хамтран ажиллах дараагийн яриа хэлэлцээр үргэлжлэх болно гэдгийг уулзалтын үеэр онцоллоо.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү өнөөдөр БНАСАУ-ын Газар, далайн тээврийн сайд Kang Jong Gwan нар хоёр улсын Засгийн газар хоорондын тээврийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан