Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
УИХ-ын дарга З.Энхболд Герман, Польш улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмерттын урилгаар энэ сарын 14-18-нд ХБНГУ-д, БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевичийн урилгаар энэ сарын 18-21-нд БНПУ-д тус тус албан ёсны айлчлал хийнэ.

ХБНГУ-д хийх айлчла­лынхаа хүрээнд тус улсын Бундестагийн Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийж, Бундестагийн Дэд ерөнхийлөгчтэй уул­зах юм. УИХ-ын даргад Бундестагийн Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Холбооны ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга болон “Saxenergy Mongolia” компани, “Siemens AG” компанийн удирдлага нарын хүмүүс бараалхах аж.  
Айлчлалын үеэр ХБНГУ-ын Бундестагийн чуулганы хуралдаантай танилцаж, Доод Саксон муж улсын парламентад зочилон Ханновер хотноо болох “CeBIT” олон улсын мэдээлэл технологийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, Фолксва­гены Ханновер дахь микро­автобус, хагас ачаа, тусгай хэрэгцээний машины үйлдвэр­тэй танилцахаар төлөвлөжээ. Түүнчлэн Конрад-Аденаурийн Санд зочлон илтгэл тавьж, Хумболтийн Их Сургуулийн Монгол судлалын тэнхимийн оюутнууд болон ХБНГУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзана.

Харин БНПУ-д хийх айлч­­­ла­­лынхаа хүрээнд УИХ-ын дарга З.Энхболд БНПУ-ын Сенатын Маршал Богдан Борусевич, БНПУ-ын Сеймийн Маршал Родаслав Ши­корскитой хэлэлцээ хийнэ. Мөн БНПУ-ын Шадар сайд, Эдийн засгийн сайд, Га­даад хэргийн сайд нартай уулзахаас гадна Варшавын Их Сургуулийн Дорно дахины хүрээлэнгийн Турк болон Дундад Азийн ард түмнүүдийн судлалын тэнхимийн багш, оюутнууд, Польш Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзах юм байна.

Айлчлалын үеэр УИХ-ын дарга БНПУ-ын Гданск хот дахь Хөлөг онгоцны үйлдвэрийн 1970 онд амь эрсэдсэн ажилчдын дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, “Бид Монголчуудтай эв санаа нэгтэй” үзэсгэлэнгийн нээлтэд оролцон, Европын эв санааны нэгдлийн төвтэй танилцана.

Тус айлчлалын үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болд­баатар, Сеймийн Тамгын газрын дарга Ян Чапла нар Тамгын газрын хоорондын хамтын ажиллагааны прото­колд гарын үсэг зурах юм.
Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы парла­ментын бүлгийн дарга Л.Болд, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн пар­ла­­ментын бүлгийн дар­га Л.Эрдэнэчимэг, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энх­­түвшин, З.Баянсэлэнгэ, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүн багтжээ.
0 Сэтгэгдэл
Эднийг юу ч гэж хэлсэн хамаагүй дээ. Яагаад эд нар ингэх болов. Яагаад ард түмэн энэ Ардчилсан намд итгэл алдрав. Яагаад Элбэгдоржийг огцрохыг шаардав. Даварсандаа ингээд байна. уу? Бодох хэрэгтэй байх аа. Жирийн нэг дуучин өөр дээрээ нэр хоч , хэл ам татуулан , дагуулан ингэж явах нь юунаас болов. Аль вэ нөгөө иргэдээ сонсдог ,иргэд л шийддэг төр хаана байна. Олон нийтийн радио ТВ хааччихсан бэ? Яахаараа АН ерөнхий нарийн бичгийн дарга Монголын олон нийтийн ТВ ийн дарга болдог билээ. Яагаад иргэдийнхээ үг хэлэх эрхийг хаадаг билээ. Эд нар өөрсдөө эдний оронд байсан бол Оюундарь МАН аас тавигдсан бол очоод хаалгыг нь хага өшиглөж ороод зодоод ,хүчиндээд, галдан шатаагаад, элдэв нэр хоч зүүлгээд, ядахдаа авилгатай тэмцэх газар саатуулж шалгах байсан. Ард түмэн худалдагдсан гадаадын тавиул улс төрийн хүчин , бүлэглэлийг эсэргүүцэж байна. Сэлэнгийн ард түмэн хэдхэн жил хөдөлмөрөө мөлжүүлж хэдэн төгрөгний цалин аваад гэр баазаас өөр зүйлгүй үлдэхийг хүснэ гэж үү. Байгаагаа алдчихсан төрийн хэдэн бизнес бүлэглэлд үлдсэн жоохоноо ч гэсэн зүгээр өгмөөргүй байгаад учир нь байгаа юм. Хямарсан төр, худалдагдсан засаг , улс төрийн хүчин цөөнхийн дарангуйлал, ядруу эдийн засаг, өрөнд баригдсан хятад шиг болсон бизнесүүд,ядарсан ард түмэн манай гэрэл гэгээ болов уу? . Гэрэл гэгээ нь хаанаас харагдах вэ? Манжийн үеийг өнөөдөр сануулсан ч Монгол төрийн хямрал , хагарал , цадиггүй , жудаггүй бизнесийн сонирхолттой улс төрчдөөс болж ард түмэн туйлдаад , буруу бодлогыг эсэргүүцээд байгааг ойлгох олгойтой хүн алга даа. Алдаагаа эрх баригчид олж харахгүй ,хоосон улс төржөөд байх тусмаа ардын сэтгэлийг эргүүлэхэд бүр хэцүү болно. Гаднаа итгэлээ алдсан төр, дотроосоо мөн алдвал бууж өгөхөөс өөр аргагүй эс бууж өгвөөс эсвэл өөрсдийгөө өмгөөлөн бусдаас бурууг хайвал улсаа УКраин болгоно гэсэн ь үг шүү дээ. Монголын төрийг хэдэн жудаггүй гадны тавиулууд хэтэрхий их басамжлан, хувийнхаа эд зүйл шиг наймаалцан, тал засч байна. Төрийн албан тушаал , зэрэг дэвийг санаснаараа цацаж хуваарилан хувийнхаа юм уу хувьцаат компаний өмч шиг захиран зарцуулдаг болж ээ . Ашиг хонжоо олох амдьралийн хэрэглүүр болгож байна. Бусдаа дарамтлах багаж болгожээ. Хариуцлага хүлээдэг нэгч албан тушаалтан байдаггүй. Шударга зүйл үгүй болж, шүүх засаглал заавраар ажилдаг болж. Болох болохгүй, ичиж зовох зүйл үгүй болжээ. Ийм ерөнхийлөгч ийм улс төрийн хүчинг бид хүсэхгүй.
Хамгийн их уншсан