Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
МАН АН-ынхантай барьцав

АН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар, АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ нар МАН-ын Тусгаар тогтнолын ордныг барихдаа улсын төсвөөс авсан 11 тэрбум төгрөгийг эргүүлэн төл эсвэл өрөндөө байшингаа өг хэмээн мэдэгдсэн. Тэгвэл тэдний мэдэгдлийн эсрэг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өчигдөр байр сууриа илэрхийллээ. Тэрээр “2008 оны долдугаар сарын 1-ний үймээнтэй холбоотойгоор 2009 оны долдугаар сарын 9-нд Өршөөлийн хууль УИХ-аар батлуулсан. Тэр үед МАН дангаараа парламент бүрдүүлж байгаагүй. АН-ын гишүүд УИХ-д сууж байхдаа Өршөөлийн хуулийг дэмжиж баталсан. Хуулийн дагуу 2009 оны есдүгээр сарын 23-нд хохирогчдод нөхөн олговор олгох тухай Засгийн газрын 294 дүгээр тогтоол гаргасан. Мөн 2010 оны хоёрдугаар сарын 8-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс 216 тоот шийдвэр гаргаж, хохирлын хэмжээг 11 тэрбум төгрөг байна гэж тогтоосон юм. Шүүхээс хохирлын хэмжээг тогтоохын өмнө хөндлөнгийн гурван байгууллагаар аудит хийлгэсэн. Өмч хөрөнгө нь шатсан гэсэн үндэслэлээр хохирлыг тогтоосон” гэдэг тайлбар хийлээ.
Улс төрийн намын тухай хуульд намын эд хөрөнгөд үл хөд­­лөх, хөдлөх эд хөрөнгөтэй бай­на, өөрийн өмчлөлийн эд хө­рөн­гийг худалдах буюу түрээс­лүүлж ашиглуулснаас олсон орлогын та­лаар заасан. Энэ дагуу намын бай­раа түрээслүүлдэг. Түүнээс гадна Ле­ни­ний музейг улсын өмчид бу­цаа­сан. Харин АН улсын өмчөөс захирамжаар гар­гуулсан дөрвөн байрыг улсад авах асуудлыг та­вина гэдгээ МАН-ын генсек хэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан