Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа
Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна
Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана
Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо
Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа
Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
Ард түмнээ дов жалгаар талцуулж байгаа нь “аав” учраас огцруулна гэв
Б.ШИРНЭН

“Сэлэнгэ аймгийн Мандал сумынхан таван гар суугаад мушгиж байгаа нь” гэсэн тайлбартай зураг цахим ертөнцөөр таржээ. “Сентерра гоулд”, Ноён уул зэрэг орон нутагт нь олон асуудал байхад тайван суугаад хөзөр тоглож байгаа нь Улаанбаатарчуудыг хоёр хуваагдан хэрэлдэхэд хүргэв. Юу гэвэл, Чингисийн талбайн хажууд ДМ буюу “Дархан Монгол” нэгдэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулахаар, “Босоо хөх Монгол” бүлгэм Ноён уулыг ухуулахгүй гэж суулт хийж байхад нутгийн уугуул иргэд нь хөзөр тоглосон шиг өдөр хоногийг өнгөрөөж байгаа нь хэрүүлийн алим болчихоод байгаа юм. Гэхдээ албаны эх сурвалжаас тодруулбал, Мандалынхан яг ч мушгиж суусан юм биш гэнэ. Харин ч хөзөр оюуны спорт учраас “Урьхан хавар” хөзрийн нээлттэй тэмцээнийг Зүүнхараа спорт ордондоо зохион байгуулахаар зарлаж. Шагналын сан нь 500 мянга учраас спорт ордон нь ч пиг дүүрч, Мандал сумын иргэд хөзрөөр ширүүхэн өрсөлджээ… Тэмцээнийг зохион байгуулах комисст багтсан Мандал сумын ахмадын холбоо болоод “Нарны өртөө” компани нь тэмцээний зорилгыг “Хөзөр нь багаар харилцан ярилцаж, оюун ухаанаа тэлж, стресс ядаргааг тайлж, тархины цусан хангамжийг сайжруулан алжаал ядаргааг зохицуулж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд дэмтэй” гэж тодорхойлж. Ерөнхийдөө ингээд Улаанбаатарчуудыг талцуулж байгаа зурагт өгөх Мандалчуудын тайлбар дуусчихаж байгаа юм. Харин Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах суулт зарлаж эхэлсэн нь шинэ бас хуучин асуудлыг хавсарлаа.
“Ерөнхийлөгчийг ҮХЦ-д өгсөн”
“Босоо хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Д.Шинжээравдан руу өчигдөр утасны дугаараа нууцалсан иргэн дуудлага хийжээ. Үл мэдэх тэр иргэн “Өнөөдөр (өчигдөр) их дэлгүүрэийн өмнөөс 10 гаруй жийптэй хүмүүс Мандал руу мөнгө тараах гэж гарлаа” гэж ярьсан байна. Харин яагаад заавал өнөөдөр (өчигдөр) гарах болсон талаарх таамгийг Д.Шинжээравдангаас асуувал, тэрбээр “Энэ долоо хоногийн хагас, бүтэн сайн өдөр Ноён уулын талаар нээлттэй хэлэлцүүлэг болно. Энэ хэлэлцүүлэгт “Сентерра гоулд”-ын албан хаагчид оролцоно. Бас археологийн хүрээлэнгээс “Сентерра гоулд”-д худалдагдсан улсууд очих юм билээ. Засгийн газраас нэг хүн томилогдож бас очих л байх. Иргэний хөдөлгөөний ганц хоёр хүнийг оруулах сурагтай” гэж хэлсэн юм. Юутай ч, тус бүлгэмийнхэн Ноён уулыг ухуулахгүйн тулд Монгол түмнийхээ газар шороо, уул ус, эд баялагтаа эзэн байх язгуур эрх ашгийг хамгаалж, төр засгийн хуудуутай бодлогын эсрэг тэмцэх зарчмаасаа хазайхгүй гэж байгаа юм.
Харин “Саусгоби сэндс” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Капла нарын гурван иргэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өршөөл үзүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзсэн учраас түүнийг Үндсэн хуулийн цэц (ҮХЦ)-д өгчээ. Мөн өчигдрөөс дахин суулт хийж, гарын үсэг цуглуулах болсон нь ҮХЦ-тэй хамааралтай гэнэ. Тухайлбал, “Босоо хөх Монгол” бүлгэмийнхэн өмнө нь өлсгөлөн зарлаж байхад Ерөнхийлөгчийн Тамгын газраас тодорхой албан тушаалтнууд ирж уулзахад нь иргэдээс цуглуулсан 22 мянган хүний гарын үсгийг гардуулсан. Гэвч Ерөнхийлөгчийн тамгын газрынхан ингэж гарын үсэг цуглуулах нь Эртний Грек, Ромын бүдүүлэг Ардчиллын дүр зураг гэж хэлсэн учраас энэ удаад дахин гарын үсэг цуглуулж, ҮХЦ-д өгөх гэж байгаа юм байна.
“Ерөнхийлөгч өөрөө хагалган бутаргах ажлыг хийж байна”
“Босоо хөх Монгол” бүлгэмийн тэмцлийг хагалган бутаргахын тулд ашиг сонирхлын зөрчилтэй гишүүд ард нь байгаа. Маш их мөнгөөр санхүүжүүлж байгаа зэрэг мэдээлэл гаргаж, нийгмийн идэвхийг бууруулах, улмаар эх оронч сэтгэлгээтэй иргэдийг унтрааж байгаа гэж тус бүлгэмээс мэдээлж байна. Мөн цагдаа хүчний байгууллагыг гадаадынхны гар хөл болсон эрх баригчид командалж байгаа нь харамсалтай гэж тэд хэллээ. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагууд бидний тэмцлийг харлуулж, гуйвуулсан, гүтгэн доромжилсон байдлаар олон нийтэд мэдээлж байгаа нь харамсалтай” үүнийг хасалгүй нийтэлж өгнө үү гэж хүссэн юм.
Харин тус бүлгэмийн гишүүн Г.Батбаяр “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан телевизээр “Ноён уулын асуудлыг Мандалынхан шийднэ. Тус сумынхан над руу утасдаж, бид өөрсдөө Ноён уулын асуудлаа шийднэ. Хотод юун хүмүүс өлсгөлөн зарлаад байгаа юм бэ гэж байна билээ” гэж ярьсан. Энэ чинь ард түмнийг талцуулж байгаа хэрэг. Улаанбаатарынхан хотынхоо асуудлыг, Мандалынхан сумынхаа асуудлыг шийдэх ёстой гэсэн үг юм байна л даа. Гэхдээ уучлаарай. Ноён уул чинь Мандалын биш Монголын ард түмний өмч. Тусгай хамгаалалтад авчихсан байсан газар. Хэрвээ орон нутгийнхан асуудлаа мэддэг байсан бол өдийд ямар ч уул, уурхай ажиллахгүй шүү дээ. Тиймээс Ерөнхийлөгч өөрөө ингэж хагалган бутаргаж болохгүй” гэж үзэл бодлоо илэрхийллээ. Г.Батбаяр нь Ноён уулыг ухуулахгүй гэж 13 хоног өлсгөлөн зарласан иргэдийн нэг бөгөөд “Би Ерөнхийлөгчийн заавраар өлсгөлөн зарласан” гэж хүмүүст хэлж байгаа гэсэн юм. Өөрөөр хэлбэл, “Би дээрээс нь дэмжээд өгье.
Та нар доороос нь тэмцээд өг” гэж Ерөнхийлөгч Мандал сумын иргэдтэй уулзах үеэрээ хэлсэн учраас тэмцлээ үргэлжлүүлж байгаа гэсэн юм. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 1990 оны үйл явдлаа эргэн санаасай гэж үгээ дайж байгаа юм. Тухайн үеийн төр засаг ард түмнээ сонсоод гурав хоногийн дотор Засгийн газраа татан буулгаж байхад, эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн ордноос хамраа ч цухуйлгаагүй. Бүр л дарангуйлалд орчихлоо гэж тус бүлгэмийнхэн үзэж байна.
“Биднийг зохиомол хэрэгт унагах байх”
Харин өлсгөлөн зарлаж, суулт хийх болсон гурван үндсэн шалтгаан байгаа талаар “Босоо хөх Монгол” бүлгэмийн гишүүн Г.Алтанзаяа ярилаа. Түүнийхээр бол нэгдүгээрт, Ноён уулаа аврах. Хоёрдугаарт, “Урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулахгүй байх. Гуравдугаарт, “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг уучлуулах юм байна. Гэвч тэдний тэмцлийг ямар нэг байдлаар зогсоох ажиллагаа завсар зайгүй үргэлжилж байгаа аж. Тухайлбал, нэгэн цагт мөр зэрэгцэн явсан “Ногоон хас” бүлгэмийн тэргүүн Бямбаа нь ямар ч зодоон цохион болоогүй байхад намайг зодсон гэдэг шалтгаанаар цагдаагийн газарт гомдол гаргажээ. Түүний биед ямар ч гэмтэл учраагүй байгаа ч тэрбээр битүү гэмтэл авсан гэж гомдол гаргасан бөгөөд, орилж чарласаар жүжиг тавиад явж байгаа талаар Г.Алтанзаяа үргэлжлүүлэн ярьсан юм. Үүнээс гадна уриа лоозон болсон “Starex” автомашин нь дэнжийн мянгын орчимд шатсан. Энэ дагуу цагдаагийн байгууллагад хандсан ч цагдаа нар “Энэ хэрэг улс төрийн шинжтэй бол учрыг нь олж чадахгүй шүү” гэж анхааруулсан юм байна. Юутай ч төрийн цагдаа ингэж ярьж байгаа учраас тэд аюулгүй байдалдаа санаа зовох болжээ. Мөн тэдний автомашины толь, цонхыг хоёр өдөр дараалан хагалж, машины доод хэсгийг сэвтээж зурсан ч дотроос юу алга болоогүй тамхины утаа, үнс болчихсон байдаг талаар ярьсан юм.
Мандалчууд Ноён уул сэдвээр хэлэлцүүлэг хийнэ
Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн нэг, хоёрт “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна” мөн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” гэж заажээ. Үүнээс гадна Ашигт малтмалын тухай хуулийн 42.1-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана”, 42.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 42.1-д заасан асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай хамтран олон нийтийн хэлэлцүүлэг явуулж болно” гэж тус тус заасан байна.
Тиймээс дээрх хуулийн заалтын дагуу Ноён уулыг тойрсон асуудлын талаар тэнцвэртэй мэдээлэл өгөх, иргэдийн саналыг сонсох нээлттэй хэлэлцүүлгийг Мандал сумын иргэдийн дунд энэ долоо хоногийн сүүлч буюу 21-22-нд зохион байгуулахаар болжээ. Хэлэлцүүлгийн эхний өдөр Мандал сумд өрнөх бол дараагийн өдрийн хэлэлцүүлэг Хэрх болон Түнхэл тосгонд үргэлжлэх юм байна.

0 Сэтгэгдэл
НИНЖА
Ноён уулыг хамгаалах гэж тэмцэж байгаа хүмүүс дараа нь нинжа нараас уулыг хамгаалж ухуулахгүй байж чадах уу
2015.03.17