Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Ой тогтоолтын улсын шилдгүүдийг тодруулна
Монгол-Японы соёлын төвд энэ сарын 20-ны бямба гарагт ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын тав дахь удаагийн тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалт тэмцээн болно.

Монголын оюун ухааны академиас санаачлан жил бүр зохион байгуулдаг тус тэмцээнд энэ удаад 120 тамирчид бага, дунд, насанд хүрэгчид гэсэн ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөнө. Эндээс  шалгарсан 50 тамирчин дөрөвдүгээр сарын 4-нд эцсийн шалгаруулалтад оролцож шилдгүүдээ тодруулна. Монголын оюунлаг хүүхэд, залуусыг дэмжих, эх орныхоо нэрийг дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг тодруулах,  хүн бүр оюуны чадамжийг дээд зэргээр ашиглаж болно гэдгийг харуулахад тус тэмцээний зорилт оршино.

УАШТ нь нэр-царай, тооны марафон, хийсвэр зураг, дуут цифр, багц хөзөр, түүхэн үйл явдал, багананд өгөгдсөн үгс, хөзрийн дараалал зэрэг харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгах нийт 10 төрлөөр явагдана. Тэмцээний ерөнхий шүүгчээр Ой тогтоолтын спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатар ажиллана. Тамирчдын гаргасан амжилт нь дэлхийн чансаанд бичигдэх юм. Тэмцээний ивээн тэтгэгчээр оюуныг дэмжигч Мөнхийн үсэг ХХК, Rapid Development Group, Төгс Эрдэм сан оролцох бөгөөд мэдээллийн ивээн тэтгэгчээр За телевиз, olloo.mn сайт ажиллаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан