“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа
Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ
АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна
“Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Төрийн өмчийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталлаа
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төрийн болон орон нутгийн өмч нь хоорондоо холбоогүй, бие даасан өмчийн төрөл байхаар заасан нь төрийн өмч аймаг, нийслэл, сум, дүүрэгт бие даасан 400 гаруй өмчлөлд хуваагдахад хүргэж, өмчлөгч бүр өөрсдийн эрх мэдлийн хүрээнд өмчөө бие даан захиран зарцуулж байна.
Монгол Улс төрийн байгууламжийн нэгдмэл тогтолцоотой улсын хувьд төрийн өмчийг бүх ард түмнийг төлөөлж Засгийн газар өмчилж, УИХ-аас баталсан хуулийн дагуу захиран зарцуулдаг байх, аймаг, нийслэл төрийн өмчийг зөвхөн эзэмших эрхтэй байх нь зүйд нийцнэ. Үүний тулд төрийн өмчийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг Төрийн өмчийн тухай хууль болгон өөрчлөх, төрийн өмчит компани байгуулах нөхцөл, шаардлагыг хуулиар тогтоох, төрийн өмчит компани байгуулсан бол түүний үйл ажиллагаан дахь төрийн оролцоог дэлхийн бусад оронд хэрэглэдэг нийтлэг жишгийн дагуу зохицуулахаар Төрийн өмчийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг боловсруулжээ.
Энэхүү хуулийн төслийг боловсруулан батлуулснаар төрийн өмчийн нэгдсэн тогтолцоо бий болж, нийт хүн амыг төлөөлж төрийн өмчийг Засгийн газар өмчилдөг болох нөхцөл бүрдэн төрийн өмчийн хяналт, нэгдсэн бодлого алдагдах байдал арилна. Аймаг, нийслэлд төрийн өмчийг эзэмших эрх олгосноор тэдгээрийн бие даасан байдал хуулиар хангагдах юм. Мөн төрийн өмчит компанийг Компанийн тухай хуульд зааснаас өөрөөр байгуулахыг хориглож, Засгийн газар болон аймаг, нийслэл төрийн өмчийн компани байгуулах явдал хязгаарлагдана. Төрийн өмчит компани дахь төрийн төлөөллийг хэрэгжүүлэх арга хэлбэр болон байгууллагууд, тэдгээрийн эрх хэмжээ тодорхой, ойлгомжтой болно гэж үзэж байна.

0 Сэтгэгдэл