Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ Шилдэг сонсогч, сурагчид шагнал гардууллаа Б.Одбаяр: Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, 6 эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай байна Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана Дэлхийн газрын тосны зах зээлийн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний явцыг эрчимжүүлэхээр боллоо Монголын уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө баталлаа Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ "Эрчист Монгол" компанийг татан буулгалаа Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт үргэлжилж байна
О.Баасанхүү: Таван толгойн гэрээнд иргэдийн хувьцааны талаар тусгах ёстой
Л.НОМИН

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос тогтоол гаргаж Засгийн газарт чиглэл өгсөн байна. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг буцаан эзэмших хүсэлт гаргасан 3375 иргэн өргөдөл гаргажээ. Нийтдээ нэг сая 120 мянга 285 иргэний “Эрдэнэс Таван толгой”ХК-ийн хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлэх, эрх ашгийг хамгаалах асуудал шийдэгдэнэ гэж үзэж буй. Тиймээс иргэдийн дээрх өргөдлийг хэлэлцээд Засгийн газарт гурван асуудлаар арга хэмжээ авч ажиллах чиглэл өгчээ. Энэ талаар тус Байнгын хорооны дарга О.Баасанхүүгээс тодрууллаа.

-Өргөдлийн байнгын хо­­роонд ирсэн “Эрдэнэс Та­­ван толгой” ХК-ийн хувь­­­цаа­тай холбоотой өр­гө­­дөл, гомдолын талаар тод­руул­бол?
-“Эрдэнэс Таван толгой” компаниас 1072 хувьцаа гаргасан. Үүний дараа төрөөс ахмад настны сая төгрөг, оюутнуудыг сургалтын төлбөр авч болно гэсэн. Нийт хүн амын сая орчим нь нэг сая төгрөгөө авсан юм билээ. Зарим нь нэг сая төгрөгөө авъя, хувьцаа авахгүй гэдгээ хэлсэн. Гэтэл тэр хүмүүс мөнгөө ч, хувьцаагаа ч авч чадаагүй. Ийм асуудлаар иргэд гомдол гаргаад байгаа. Энэ гомдлыг судлаад гурван чиглэлээр шийдвэр гаргаж байна. Нэгдүгээрт, хувьцаагаа авч чадаагүй орхигдсон иргэдийг бүртгэж ав гэсэн. Хоёрдугаарт, хоёр орчим сая иргэний хувьцааг “Эрдэнэс Таван толгой” ХК үнэлгээжүүлэн оруулах ёстой. Компанийн баланст иргэдийн эзэмших хувьцааг өглөг юм уу, авлагаар тусгаагүй байна. Таван толгойн өмчлөлийн 20 орчим хувийг хувьцаа эзэмшигчид эзэмшиж байгаа. Мега төсөл гэж ярин Таван толгойн төслийн хэлэлцээр үр­гэл­жилж байгаа учраас үүн­дээ иргэдийн эзэмшиж буй 20 хувийн хувьцааны асууд­лыг зайлшгүй тусгаж өгөх ёс­той юм. Эдгээр асуудлаар Өр­гөд­лийн байнгын хорооноос тог­тоолын төсөл гаргасан. Таван толгойн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр орж ирэхэд иргэдийн хувьцаа гэрээнд тусгайлан бүлэг болгож оруулах ёстой.

-Нэгж хувьцааны үнэл­гээг янз бүрээр яриад байгаа?
-Нэгж хувьцааны үнэ найман ам.доллар хавьцаа байх бололцоотой гэсэн мэдээлэл хүмүүс өгч байгаа. Гэхдээ нарийн судалгаа, тооцоог нь мэдэхгүй байна. Иргэн бүрийн 1072 ширхэг хувьцааг эргэлтэд оруулж, амь оруулах л ёстой. Бид бүгд хувьцаа эзэмшигч учраас энэ ордоос хувь хүртэх эрхтэй.

-Өргөдлийн байнгын хороо “Эрдэнэс Таван тол­гой” ХК-ийн үйл ажил­лагаа, нөхцөл байдлыг судалж үзэх боломж хэр байна вэ?
-Бид удахгүй Таван толгой, Оюу толгойд очиж ажиллана. Очихоосоо өмнө ажлын явц, нөхцөл байдлын судалгааг хийж байгаа. Оюу толгойн 34 хувийг монголчууд эзэмшдэг гэдэг ч авч чадахгүй байгаа шүү дээ. Яагаад гэвэл 34 хувийг зээлээр авчихсан учраас өдөр бүр бид хүү, өрөө төлж байгаа. Энэ өрийг төлж дууссаны дараа ашгаа харъя гэтэл бүх баялгийг нь ухаад дуусгачих гээд байна. Үүнийгээ больё гэсэн болохоос Оюу толгой, Таван толгойг ашиглахгүй гэж хэн ч яриагүй шүү дээ. Тиймээс ард түмэнд ашигтай шийдвэр гаргаж өгөөч гэж байгаа юм. 

-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хоёр ч захирал шалгагдаж байгаа. Тэгэхээр энэ байдал эргээд хувьцааны хувь заяанд нөлөөлөхгүй гэх баталгаа хэр байгаа бол?
-Тийм зүйл болохгүй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан