Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ Авлигын гэмт хэрэг 5.3 хувиар өсжээ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо Ерөнхий сайд Н.Учрал Оюутолгойн ногдол ашгаа олон түмэндээ зориулах саналаа танилцууллаа Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн талаар Хил хамгаалах ерөнхий газраас мэдэгдэл гаргалаа Оюу толгойн ногдол ашиг авахтай холбоотой иргэдийн саналыг авч эхэллээ АСЕМ-ын Хүний эрхийн асуудлаарх албан бус 24 дүгээр семинар Улаанбаатар хотноо болж байна “Үерийн эрсдэлийг бууруулах инновац, шинэ технологи, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
102 настай ахмад дайчныг дээрэмдчихэж
Аугаа их Эх орны дайны ахмад дайчин, хөлбөмбөгийн “Спартак” багийын хөгжөөн дэмжигч 102 настай Отто Фишерийг Москвад тэмцээн үзээд буцаж ирэхэд нь нэгэн зальтан 730 мянган рублийг нь залилаад авчихсан хэрэг ОХУ-ын Челябинск мужид гарчээ.
Түүнийг Москва орж өөрийн дуртай багуудын тэмцээн үзээд ирсэн хойно нь нэгэн хүн утасдаж өөрийгөө нийгмийн ажилтан гээд Ялалтын баярын мэнд хүргэх гэж байна гэжээ.
Отто Константинович мөнгөө гаргаж тавиад байтал залуу аяга ус хийгээд өгөөч гэхэд өвгөн гал тогоонд ороод гарч иртэл залуу ч байхгүй, мөнгө нь ч байхгүй байжээ.
“Отто Константинович саяхан гаражаа зарсан болохоор мөнгөтэй байсан. Хүүдээ хагасыг нь явуулсан байж мэднэ, гэхдээ л өөрт нь мөнгө байсан” гэж хөршүүд нь ярьсан байна.
Отто өвгөн тэр дороо залуугийн хойноос гарсан ч ололгүй цагдаад мэдэгджээ. Цагдаа нар ч залууг олсонгүй хэрэг үүсгэн мөрдөн шалгаж эхэлсэн байна.
0 Сэтгэгдэл
ямар муухай юм бээ
huurhii uvgun
Хамгийн их уншсан